Буянт-Ухаа 2 түрээсийн орон сууцны цахим бүртгэл эхэллээ

7-р сар. 22, 2019, 9:23 a.m.

“Буянт-Ухаа 2” 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийг өнөөдөр буюу долдугаар сарын 22-ноос nosk.ub.gov.mn хаягт цахимаар бүртгэж эхэллээ. 

Гэрэл зургийг: MPA


  • Бүртгэл эхлэх хугацаа: 2019.07.22
  • Бүртгэл дуусах хугацаа: 2019.08.05 
  • Цахим хуудас: www.nosk.gov.ub.mn
  • Өрөөний сонголт: 68.59 мкв, 49.23 мкв, 39.30 мкв

Өнөөдрөөс эхлэн наймдугаар сарын 5-ныг хүртэл нийт 14 хоногийн хугацаанд 24 цагийн турш nosk.ub.gov.mn  цахим бүртгэл явагдана. Энэ хугацаанд амралтын өдөр харгалзахгүй бүртгэл явагдах юм. Эхэлж бүртгүүлснээрээ түрүүлээд орно гэсэн зүйл байхгүй учир бүртгүүлэх хүсэлтэй иргэд яаралгүй энэ 14 хоногийн хугацаандаа бүртгүүлж болно гэж “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн ерөнхий захирал Б.Сүхбаатар мэдэгдсэн.

Түрээсийн орон сууцны хувьд 68.59 мкв, 49.23 мкв, 39.30 мкв гэсэн гурван төрлийн сонголттой аж. 

972 орон сууцны 30 хувийг энгийн түрээс, 30 хувийг таван жилийн хугацаанд түрээслээд өмчлөх, үлдсэн 40 хувийг түрээсийн орон сууц барих зориулалтаар газар чөлөөлөлтөд зарцуулах аж.

НОСК-иас тавьсан шаардлага, иргэдийн өөрсдийнх нь ирүүлсэн мэдээллийн дагуу эрэмбэлнэ. НОСК зөвхөн бүртгэлийн ажлыг хийх бөгөөл үүний дараа орон сууцны комисс, нийслэлийн Засаг даргын дэргэдэх нийслэлийн Орон сууцны зөвлөл гэсэн байгууллагууд ажиллана. Нийслэлийн агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах хүрээнд хийгдэж байгаа ажил учраас инженерийн дэд бүтэцгүй буюу гэр хороололд амьдардаг иргэдийг хамруулна. Орон сууцтай иргэд түрээсийн орон сууцанд хамрагдах боломжгүй гэсэн юм. 

Түрээсийн орон сууцны хувьд 68.59 мкв, 49.23 мкв, 39.30 мкв гэсэн гурван төрлийн сонголттой аж. Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журамд залуу гэр бүл, төрийн албан хаагч, хувийн байгууллагын ажиллагсад болон хувираа хөдөлмөр эрхлэгч, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, өрх толгойлсон эцэг эх, өндөр тэтгэвэр тогтоолгосон ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл, гамшигт аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн гэсэн найман төрлийн иргэдийг хамруулахаар заасан байна.

Иргэд цахимаар бүртгүүлээд сонгон шалгаруулалтын шаардлагад нийцсэн тохиолдолд цаасан бичиг баримт шаардах юм. 

Түрээсийн орон сууцанд анх удаа өмчлөх хэлбэр орж байгаа юм. Иргэд таван жилийн хугацаанд заасан графикийн дагуу төлбөрөө барагдуулах ёстой юм байна. Энгийн түрээс нь өмчлөх боломжгүй аж.

Цахимаар бүртгүүлэх шатанд ямар нэгэн цаасан материал нэхэхгүй. Интернет орчинд шууд оруулах боломжтой мэдээллийг шаардах гэнэ. Иргэд цахимаар бүртгүүлээд сонгон шалгаруулалтын шаардлагад нийцсэн тохиолдолд цаасан бичиг баримт шаардах юм.

Бичиг баримтын лавлагаа, бүртгэлийг ТҮЦ машинаас авах боломжтой аж. Цахимаар бүртгүүлж буй иргэд хуурамчаар мэдээллээ өгөөд тэр нь илрэх тохиолдолд цаашдаа НОСК-иас явуулж буй хөтөлбөрт хамрагдах эрхгүй болж, хар жагсаалтад багтах юм байна. 

Эх сурвалж: www.gogo.mn 

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: