Oly.mn, RE/MAX Mongolia хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

7-р сар. 22, 2021, 1:40 p.m.

Үл хөдлөх хөрөнгийн цахим портал Oly.mn-ийг эзэмшигч Ди Си Жи Монголиа ХХК болон 1000 гаруй агент бүхий Монгол улсын үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт тэргүүлэгч Remax Mongolia компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичиг байгуулснаар Oly.mn нь Remax-ийн агентуудтай харилцан ашигтай хамтран ажиллаж, борлуулалтыг нь нэмэгдүүлэхэд мэргэжлийн түвшинд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах буюу зорилтот худалдан авагчдад үл хөдлөхийн мэдээллийг www.oly.mn сайтаар болон бусад өөрийн сурталчилгааны сувгуудаар дамжуулан сурталчлан, таниулахад хамтран ажиллах зорилготой бөгөөд талууд цаашид урт хугацаанд тогтмол, тогтвортой хамтран ажиллахад оршино. Талууд санамж бичгийн зорилгыг хангахын тулд байгууллагуудын эрх ашгийг хүндэтгэх үндсэн дээр харилцан туслалцаж, хамтран ажиллана.

Ди Си Жи Монголиа нь Монголын анхны Proptech (Property Tech) буюу үл хөдлөхийн технологийн компани бөгөөд Австрали тэргүүтэй олон улсад батлагдсан сайн туршлагууд болон үл хөдлөхийн технологийн шийдлүүдийг эх орондоо нутагшуулахаар системийн хөгжүүлэлт хийж байна. Түүнчлэн 2021 оны 4-р сард Азид тэргүүлэх үл хөдлөх хөрөнгийн зуучлал, худалдаагаар мэргэшсэн групптэй онцгой эрхтэй стратегийн түншлэлийн гэрээ байгуулж гадаадын зах зээлд үл хөдлөх хөрөнгө худалдах боломж нээж байна. Ингэснээр өндөр дүнтэй худалдан авалт хийх чадвартай шинэ үйлчлүүлэгчидтэй та бүхнийг холбож байна. Цаашдаа технологиор дамжуулан үл хөдлөх хөрөнгө бүтээн байгуулагч компани болон агент, зуучлагч нарын ажлыг хөнгөвчлөхөд анхааран ажиллаж байна.

Oly.mn нь цаашдаа үл хөдлөх хөрөнгийн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй бүтээн байгуулагч болон борлуулалт, зуучлалын компаниудтай нээлттэй хамтран ажиллана. Таныг Oly.mn-тэй хамтран ажиллахад урьд байна

www.Oly.mn                     Info@oly.mn                976 -77105252                  www.fb.com/oly.mongolia

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.