Oly.mn, RE/MAX Mongolia хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

6-р сар. 8, 2021, 9:56 a.m.

Үл хөдлөх хөрөнгийн цахим портал Oly.mn-ийг эзэмшигч Ди Си Жи Монголиа ХХК болон 1000 гаруй агент бүхий Монгол улсын үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт тэргүүлэгч RE/MAX Mongolia компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд Oly.mn нь RE/MAX-ийн агентуудтай харилцан ашигтай хамтран ажиллаж, борлуулалтыг нь нэмэгдүүлэхэд мэргэжлийн түвшинд дэмжлэг үзүүлэх буюу зорилтот худалдан авагчдад үл хөдлөхийн мэдээллийг www.oly.mn сайтаар болон өөрийн бусад сурталчилгааны сувгуудаар дамжуулан сурталчлах, таниулахад хамтран ажиллана. 

Ди Си Жи Монголиа нь Монголын анхны Proptech (Property Tech) буюу үл хөдлөхийн технологийн компани бөгөөд Австрали тэргүүтэй олон улсад батлагдсан сайн туршлагууд болон үл хөдлөхийн технологийн шийдлүүдийг эх орондоо нутагшуулахаар хөгжүүлэлтүүдийг хийж байна. Түүнчлэн 2021 оны 4-р сард Азид тэргүүлэх үл хөдлөх хөрөнгийн зуучлал, худалдаагаар мэргэшсэн групптэй онцгой эрхтэй стратегийн түншлэлийн гэрээ байгуулж олон улсын зах зээлд Монголд бүртгэлтэй үл хөдлөхүүд болон бүтээн байгуулалтын төслүүдийг сурталчлан таниулах болон борлуулах үүд хаалгыг нээгээд байна. 

Oly.mn нь цаашдаа үл хөдлөх хөрөнгийн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй бүтээн байгуулагч болон борлуулалт, зуучлалын компаниудтай нээлттэй хамтран ажиллана.


www.Oly.mn                     Info@oly.mn                976 -77105252                  www.fb.com/oly.mongolia

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: