Барилга, замын салбарын зураг төсөлчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжинэ

10-р сар. 16, 2019, 10:45 p.m.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн харилцаанд бусадтай ижил тэгш оролцуулахад юуны түрүүнд тэднийг саадгүй зорчих орчныг бүрдүүлэх нь чухал. Өөрөөр хэлбэл хүссэн дэлгүүр, эмнэлэг, сургууль гэхчлэн олон нийтийн бүхий л барилга байгууламжаар тэд бусдын тусламжгүйгээр ороод гардаг байх учиртай. Гэвч Улаанбаатар хотод хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд ороход тийм ч таатай биш.

Иймд Жайка Олон Улсын байгууллага, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтран “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих ” төслийг 2016 оноос хэрэгжүүлж эхлээд байна. Төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд оролцоход барилга байгууламжийн хүртээмжтэй байдал, дэд бүтэц, орчны хүртээмжийг сайжруулахад анхаарч эхэллээ.

Төслийн хүрээнд хийгдсэн судалгаагаар Улаанбаатар хотод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсын төлөвлөлт хийгдээгүй, хийгдсэн зам талбай, шат нь стандартын шаардлага хангахгүй байгаа нь гарчээ. Түүнчлэн төслийг хэрэгжүүлснээр 2019 оны байдлаар 190 гаруй цэцэрлэг, сургууль үзвэр үйлчилгээ орон сууц болон гудамж талбайд стандартын дагуу тохижуулж, Орхон аймагт 91 байршилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гарц байршуулахаар тусгуулжээ.

Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хүртээмжтэй байдлыг бий болгохын тулд барилга, замын салбарын зураг төсөлчид, инженер техникийн ажилтнууд чухал үүрэг гүйцэтгэнэ. Иймд барилгын салбарынхан ч цаашид анхаарч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлсэн төлөвлөлттэй зам талбай, барилга байгууламж төлөвлөхийг төслийнхөн санал болгосон юм. Тиймээс Барилгын хөгжлийн төв, Зам тээврийн хөгжлийн төвийн инженер мэргэжилтнүүд, эксперт, Барилга архитекторын сургуулийн багш, НЗДТГ-ын Ерөнхий төлөвлөгөөний газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын холбогдох байцаагч, Барилга хүлээн авах комисс, зэрэг холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулан сургалт зохион байгууллаа.

Эх сурвалж: Барилгын хөгжлийн төв

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: