Виртуал үл хөдлөхийн ертөнц: заавал санах ёстой 4 зүйл

9-р сар. 16, 2022, 2:28 p.m.

Виртуал үл хөдлөхийн ертөнц: заавал санах ёстой 4 зүйл

Үл хөдлөхийн дата аналитикийн салбарт үйл ажиллагаагаа явуулдаг Mashvisor компанийн зүгээс та бүхэнд тус болох хэд хэдэн санамжуудыг танилцуулсан байна.

Хөрөнгө оруулагчид цаг үргэлж шинэ содон төслүүдийг ангуучилсаар байдаг. Тийм ч учраас хөрөнгө оруулагчдын ажлын маш ихээр хөнгөвчлөхөөр виртуал үл хөдлөх талбар дээр гарч ирсэн байна. Виртуал үл хөдлөх нь хурдацтай хөгжсөөр аль хэдийнээ энэ салбарын тоглогчдын анхаарлын төвд шилжин хөрөнгө оруулалтуудыг авсаар байна. 2021 онд мета-ертөнцөөр дамжин зарагдсан үл хөдлөхийн үнийн дүн 500 сая ам.доллар давсан бол энэ онд энэ тоо хоёр дахин өсөх төлөвтэй байна. Шинжээчид 2026 он гэхэд энэ тоо 5,4 тэрбум ам.доллароор өсөх магадлалтай хэмээн дүгнэжээ.

Үүнээс үзэхэд виртуал ертөнц цоо шинэ бөгөөд хязгааргүй боломжуудыг хөрөнгө оруулагчдад нээж өгсөөр байна. Гэхдээ мэдээж та виртуал үл хөдлөхөд анх удаа хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол болгоомжтой байж ухаалаг хөрөнгө оруулалт хийхийг сануулж байна.

  1. Сонголтыг төрөлжүүлэх стратеги

Төрөл бүрийн үл хөдлөхүүнд хөрөнгө оруулснаар эрсдэлийг бууруулахын сацуу олон сувгаас орж ирэх орлогын дүнг нэмэгдүүлэх ашиг тустай.

Хэдий цахим ч гэлээ мета-ертөнц бидэнд цоо шинэ салбар нээж өгч байгаа үнэхээр гайхамшигтай. Бид тэнд үл хөдлөхийг борлуулж, түрээсэлж, удирдаж, мөн цааш хөгжүүлж болох олон талын боломж нээгдэж байгаа юм. Өнгөрсөн 2021 онд дэлхийн шилдэг виртуал үл хөдлөхийн платформууд дээр (The SandboxSAND2 -3,2%, Decantraland, Cryptovoxels и Somnium) газрын үнэ 12 мянган ам.долларт хүрсэн. Энэ үнэ нь АНУ дахь газрын дундаж үнээс бага тул дундаж орлоготой иргэд ч мета-ертөнцөд өөрийн гэсэн өмчтэй болох боломжтой гэсэн үг юм. Гэхдээ мэдээж эрсдэлийг тооцож хөрөнгө оруулалт хийхийг зөвлөж байна. Хэрвээ та ухаалаг сонголтууд хийж чадвал таны орлого ч мөн олон сувгаас орж ирэх юм шүү дээ.

  1. Үнийн хэлбэлзэл

Ихэнх хөрөнгө оруулагчид амьд зах зээл дээр тоглолт хийхийг илүүд үздэг нь үнийн байнгын хэлбэлзэлтэй холбоотой. Мэдээж худалдаж авсан зүйлээсээ ашиг харах нь зүй ёсны хэрэг. Мэргэжлийн тоглогчид ашиг бага байсан ч бодлоо өөрчлөх хүсэлгүй байдаг, учир нь амьд зах зээл бол хамгийн аюулгүй хэмээн тэд үздэг.

Хэдий амьд зах зээл болон крипто зах зээл үнийн хэлбэлзэл ихтэй ч одоогийн байдлаар мета-ертөнцийн үнийн хэлбэлзэл хамгийн эрсдэлтэй байгаа аж. Үүний хамгийн энгийн шалтгаан нь тэрхүү мета-ертөнц бид бүгдийн хувьд хэтэрхий шинэ бөгөөд заримынх нь хувьд бүр ойлгомжгүй байгаад юм. Түүнээс гадна шилжүүлгийн үед та кибер халдлагад өртөж болзошгүйг анхаарах хэрэгтэй.

Mashvisor компанийн зөвлөж байгаагаар хөрөнгө оруулагчид мета-ертөнцийг хөгжихөд дахиад хэдэн жилийг үлдээх хэрэгтэй. Энэ хугацаанд тэрхүү ертөнц ер нь хаашаа чиглэж байгаа, эцсийн зорилго нь юу болох, аюулгүй байдал хэрхэн хангагдах гэх мэт асуудлууд шийдэгдэхэд хангалттай гэж үзжээ. Гэхдээ мэдээж энэ нь таныг битгий хөрөнгө оруулалт хий, шинэ боломжуудыг битгий туршиж үзээрэй гэсэн үг огтоос биш бөгөөд хийж буй үйлдэл бүртээ анхаараарай гэсэн үг юм.

  1. Ирээдүйг таамаглах боломжгүй

Эрсдэлийн түвшин болон үнийн хэлбэлзэл ихтэйгээс болоод энэ ертөнц яаж хувирахыг урьдчилан тааж мэдэх бараг л боломжгүй. Бид энэ ертөнцийг нээгээд тийм ч удаагүй, мөн түүхэн дата, мэдээлэл их байхгүйгээс болоод бид ирээдүйг тааж чадахгүй байгаа юм. Илүү их мэдээлэл цуглуулж, өмнөх хөрөнгө оруулагчдын амжилт болон алдаанаас суралцаж, өдөр бүр шинэ стратеги боловсруулснаар бид дараа дараачийн хөрөнгө оруулагч нарт хэрэгтэй мэдээллийг үлдээх юм.

  1. Техник технологийн мэдээлэл

Өнөө цагт бүх л хүмүүс виртуал үл хөдлөхөд хөрөнгө оруулалт хийж байгаа мэт санагдах боловч мета-ертөнц нь тэр чигтээ техник технологийн мэдлэг суурилдаг гэдгийг санах хэрэгтэй. Мэдээж та виртуал үл хөдлөх хөрөнгийг бэлэн мөнгөөр, эсвэл зээлийн картаар авах боломжгүй шүү дээ.

Өөрөөр хэлбэл, та виртуал үл хөдлөх худалдаж авахын тулд хамгийн түрүүнд виртуал хэтэвчтэй болох хэрэгтэй. Мэдээж бүх цахим платформууд дээр та өөрийн цахим хэтэвчийг үүсгэх боломжтой. Үүний дараагаар та NFT зах зээлд нэвтрэх хэрэгтэй, тэнд та боломжит бүх хувилбаруудын үнийн мэдээлэл, байршлын мэдээлэл, нийт м2 гэх мэт бүх хэрэгтэй мэдээллүүдийг авах боломжтой юм. Худалдан авалт хийхэд бэлэн болсон үедээ өөрийн цахим хэтэвчээ сонгосон платформтойгоо холбоно. Ингэснээр та худалдан авалт хийх боломжтой NFC суурьтай хэрэглэгчийн бүртгэл үүсгэж байна гэсэн үг.

Энэ процесс нь блокчейн технологийн талаар мэдлэг дутмаг хүмүүст хэцүү санагдаж магадгүй юм. Бүр цаашлаад муу үр дагавар ч гарч болзошгүй юм. Гэхдээ мэдээж тэр хүмүүст үргэлж боломж байгаа гэдгийг санах хэрэгтэй. Хэрвээ та өөрийн чадвар мэдлэгтээ тийм ч итгэлтэй биш байгаа бол энэ тал дээр гаршсан, найдвартай, сайн зөвлөгөө өгч чаддаг нэгнээс тусламж хүсэж болох юм.

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.