Таны гэр таныг аз жаргалтай болгож чаддаг уу?

9-р сар. 9, 2022, 10:06 a.m.

Таны гэр таныг аз жаргалтай болгож чаддаг уу?

Гэртээ амь оруулж, сэтгэлээ сэргээх 7 хялбар аргыг танилцуулж байна.

Мэдээж хүн бүрийн хувьд амьдралынхаа хамгийн их цагийг өнгөрөөдөг газар нь гэр учраас таны гэр маш олон үүргийг гүйцэтгэж байдаг. Ажлын хэсэг, дасгал хийх хэсэг гэх мэт хэсгүүдэд өдөр бүр нэг үйлдлүүдийг хийхэд таны амьдрал уйтгартай болж магадгүй юм. Гэхдээ найдвар тасарч болохгүй шүү. Шилдэг интерьер дизайнеруудын болон фэн-шуйн зөвлөмжүүд дээр тулгуурласан дараах 7 аргыг сонирхоорой.

Тусгаарлалт

Хэрвээ та ажлаа гэртээ хийдэг бол амралтын хэсэг буюу ихэнх цагийг өнгөрүүлдэг хэсгээ ажлын хэсгээс тусгаарлах нь маш чухал юм. Яагаад гэвэл амардаг хэсэгтээ ажлаа хийх нь чадамжийг бууруулах, амархан ядрах гэх мэт муу үд дагавруудтай байдаг. Тиймээс ажлын хэсгээ номын тавиур, хөшиг гэх мэт хөнгөн зүйлсээр тусгаарлах нь зүйтэй.

Өнгөний тоглолт

Хана будах нь хямд бөгөөд гэрийг гэрлээр дүүргэх хамгийн шилдэг арга юм. “Хэрвээ та бүх тавилгын өнгөтэй тохирох, классик төрлийн өнгийг сонгохыг хүсвэл хүйтэн буюу цагаан, цайвар цэнхэр өнгөөр будаарай. Харин та илүү өнгөлөг бөгөөд эрч хүчтэй байдлыг эрхэмлэдэг бол ногоон болон цэнхэр өнгөний хослолыг сонгоорой.” - хэмээн фэн-шуйн мэргэжилтэн, интерьер дизайнер Рейко Гомес санал болгож байна.

Их цэвэрлэгээ

Нэг гэрт олуулаа амьдарч байгаа тохиолдолд гэр илүү жижигхэн, юу ч багтах зайгүй мэт санагддаг. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд та гэртээ их цэвэрлэгээ хийж, хэрэггүй бүх зүйлсээ гаргаж эмхлэх хэрэгтэй юм. Хамгийн түрүүнд жижиг өрөөнүүдээсээ эхлэх хэрэгтэй. Жишээ нь ариун цэврийн өрөө. Хүүхэд том болсон ч хэрэглэдэг байсан зарим нэг зүйлүүд нь үлдсэн бол өөр хүүхдүүдэд өгч болох юм. Судалгаанаас үзэхэд эмх замбараагүй байдлыг цэгцлэх нь стрессийг багасгадаг гэжээ.

Дижитал детокс

Бидний амьдралыг орвонгоор нь өөрчилж чадсан COVID-19-н улмаас ихэнх хүмүүс гэртээ утас ухаж, зурагт үзэхээс өөр хийх зүйлгүй болсон байсан. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхийн хэрээр байдал намжиж, бид буцаад хэвийн амьдрал руугаа шилжилт хийсээр. Дижитал ертөнцөөс ангижирч, гэр бүлдээ илүү анхаарч, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх бяцхан зөвлөгөө нь өдрийн хоол, оройн хоолны үеэр ширээндээ тухлан суухдаа гэр бүлийн бүх гишүүд утсаа мартаж халуун дулаан яриа өрнүүлэх, мөн унтлагын өрөөнд цахим хэрэгслүүдийг огт оруулахгүй байх.

Үнэр

Үнэр нь сэтгэл сэргээх хамгийн хүчтэй аргуудын нэг юм. Нью-Йоркд байрладаг нэгэн үнэртэй усны лабораторийн захирал Минди Янг: “Цаг мөч бүрийг тодотгохын тулд гэрийн өрөө бүр өөрийн гэсэн үнэртэй байх ёстой” хэмээсэн нь олон хүний сэтгэлд хүрсэн юм. Өөрт таатай үнэрийг бий болгох маш олон аргууд бий. Жишээ нь анхилам үнэртэй лаа асаах, баглаа цэцэг байрлуулах, мөн тусгай үнэртүүлэгч ашиглах.

Ногоон орчин, цэвэр агаар

Ногоон ургамал нь хүний хараанд сайнаар нөлөөлөхөөс гадна таны сэтгэл санааг тайвшруулах ид шидтэй. Мөн танай гэрт үргэлж гэрэл гэгээ, цэвэр агаар бэлэглэх юм. Мэдээж та өөрийн цагийн хуваарьт тохирсон арчилгааг шаардсан ургамал авах нь зөв ч та ямар ч ургамал сонгосон бай түүнийгээ арчлах нь хүртэл таны сэтгэл санааг тайвшруулах болно.

Гэрэл

Судалгаанаас үзэхэд ажлын байрны тав тухыг бүрдүүлдэг хамгийн гол зүйл нь гэрэлтүүлэг юм. Тэр дундаа байгалийн гэрэл. Мэдээж хэрвээ гэр тань таны оффис болсон бол та хүссэнээрээ гэрлээ тааруулж болох юм. Байгалын гэрэлтэй хамгийн ойр байхыг хүсвэл ажлын ширээгээ цонхны хажууд байрлуулах нь нэн тохиромжтой. Хэрвээ танай гэрт байгалийн гэрэл тийм ч их ордоггүй бол цайвар буюу цагаан өнгийн хөшиг өлгөхийг зөвлөж байна. Хурц нартай үед нүдийг өвтгөхгүй, бага нартай үед ч өрөөг гэрэлтүүлнэ.

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.