Байр худалдаж авахаасаа өмнө үнийн судалгаа хийх шалгарсан 5 арга

4-р сар. 9, 2019, 11:22 a.m.

Ямар ч чинээлэг хүн хэтэвчинд байгаа хэдэн төгрөгтөө захирагддаг. Магадгүй үнийн судалгаа сайн хийж, өгөөжтэй хөрөнгө оруулалт хийдэг болохоор баян амьдардаг ч байж мэдэх юм. Тиймээс уншигч та ч бас байр худалдаж авахаасаа өмнө үнийн судалгаа сайн хийгээрэй.    

1. Монголбанкны сайт руу марш! 

Юуны өмнө, “Тэнхлэг зууч” компаниас гаргадаг Орон сууцны үнийн индекс гэх судалгааг сонирхоод үзээрэй. Энэ мэдээллээс байрны үнэ ерөнхийдөө өсөж эсвэл буурч байгааг багцаалах боломжтой. Монголбанкны цахим хуудасны Статистик гэх хэсэгт энэ мэдээлэл нээлттэй бий. Шууд сонирхох бол ЭНД дарна уу. 

2.   Байрны заруудыг тогтмол ажиглах 

Орон сууц борлуулах заруудыг тогтмол ажиглах хэрэгтэй. Ингэснээр хямд үнээр байраа зарж байгаа хүнийг төвөггүй таньдаг болно.  

3. Төсөл хэрэгжүүлэгчдийн тогтоосон ханш

Таны сонирхож буй орон сууцны анхдагч үнийг барилгын компаниас тогтоодог. Тиймээс сонирхож буй байрныхаа анхны үнийг зайлшгүй сонирхох хэрэгтэй. Тухайн компанийн борлуулалтын нөхцөл, урамшууллыг мэдэж байх нь нэг том давуу тал юм шүү. Мөн тухайн компанийн санал болгож буй хямдралын хувийг өөрийнхөө хадгаламжийн хүүтэй харьцуулж үзэж болох юм. Бас нэг гарц харагдаж байгаа биз? 

4. Бэлэн мөнгө, бартер болон зээлийн ялгаа 

Бартер, бэлэн мөнгө эсвэл зээлээр авахаас хамааран орон сууцны үнэ өөрчлөгддөг тул дээрх ангилал тус бүрт тохирох өөрийн гэсэн жагсаалтыг гаргаарай. Бартерын байрны нэрлэсэн ханш үнэтэй байдаг. Гэхдээ та өөрт байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээг эргүүлээд санал болгодог давуу талтай. Харин бэлэн мөнгөөр байр худалдан авахад хямдралын хувь шууд өсдөг гэдгийг мартаж болохгүй. 

5. oly.mn сайт руу зочлох

Энэ сайтад хандсанаар та сонирхож буй байрныхаа үнэд харьцуулалт хийх боломжтой.  Жишээ нь, Hunnu2222 хороололд байр зарах гэж буй агент болон хувь хүний зарыг үнээр нь харьцуулж харах боломжтой. Тэгэхээр хэн зарж буй гэдгээс нь үл хамаарч та өөрт ашигтай байх хэлцлийг хийх боломжтой юм шүү.  

 

 

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: