Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Маршалын гүүр орчмын айлуудын халуун усыг хязгаарлана

7-р сар. 17, 2019, 10:50 a.m.

Энэ сарын 16-наас 26-ны хооронд Хан-Уул дүүргийн 15, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт  дулаан хангамжийн шугам тоноглолд засвар үйлчилгээ хийхээр болжээ. Өөрөөр хэлбэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Маршалын гүүр орчмын айлуудын халуун усыг хязгаарлах юм байна. 

Гэрэл зургийг: MPA 

Халуун ус хязгаарлах байршил: Хан-Уул дүүргийн 15, Баянзүрх дүүргийн 26-р хороо 

Дэлгэрэнгүй мэдээлэл лавлах утас: 7004-7005

Тодруулбал, Жаргалан хотхон, МХАҮТ, Солонгос элчин, Оддын хотхон, Энканто таун, Маршал таун, Ривер гарден хотхон, Баян Монгол хороолол, Шинэ Монгол сургууль, Ногоон төгөл хотхон, 13 дугаар хорооллын ДДТ-26, 27, Нарантуул зах, Ахмадын хороолол, Сүнжин гранд зочид буудал, Баянзүрх дүүрэг, Цэргийн эмнэлэг , БХЯ, 16 хороолол орчмын хэрэглэгчдийн халуун усыг хязгаарлаж байгаа тухай "Улаанбаатар дулааны сүлжээ" төрийн өмчит хувьцаат компаниас мэдэгдсэн байна. 

Мөн тус компанийн зүгээс иргэд болон аж ахуйн нэгжүүдэд дараах мэдээллийг хүргэж байна. 

1. Дулаан дамжуулах төв шугам хоолойн бат бөх чанарыг турших хуваарийг www.my.dulaan.mn цахим хаяг болон өдөр тутамын сонины мэдээллээс авна уу.

2. Зуны графикт зогсолт болон засварын ажлын талаарх санал хүсэлтээ Дуудлагын төвийн утас 7004-7005 дугаарт хандаж ирүүлнэ үү.

3. Дулаан дамжуулах төв магистраль шугамын бат бөх чанарыг турших

/хуваарийн дагуу 12 удаа туршина/ ээлжит нягтын шахалтын үед газар доогуур болон ил байрласан шугам хоолойд гэмтэл гарч болзошгүй тул иргэд тухайн үед хөдөлгөөнд анхааралтай оролцох ба туршилтад орж байгаа инженерийн байгууламжын ойролцоо ажил үйлчилгээ хийх, зогсох, машин болон эд хөрөнгөө орхин явахыг хатуу хориглоно.

4. Дулааны эрчим хүч хэрэглэгч байгууллагууд туршилтын үед дур мэдэн сүлжээний ус буулгах, засвар үйлчилгээ хийх, дулааны тоолуурыг салгах зэрэг давхар ажлуудыг гүйцэтгэхгүй байх.

5. Хэрэглэгч байгууллагууд нь өөрийн эзэмшлийн дулаанжуулалтын тоноглолуудад туршилтын үед байнга хяналт тавьж ажиллах ба тоноглолуудын хэвийн бус ажиллагаа, ажилтан нарын хяналт сул хийснээр өөрийн эзэмшлийн шугам, дулааны зангилаа, тоолуур зэргийг даралтад оруулж эвдэлсэнээс үүссэн хохиролыг өөрсдөө бүрэн хариуцна.

6. 2019 оны зуны улирлын хугацаанд хэрэглэгч бүр дулаанжуулалтын тоноглолуудад хийх засварын ажлуудыг чанартай хийж гүйцэтгэнэ үү.

Эх сурвалж: www.ubds.energy.mn 

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: