Монголын Барилгын Үндэсний Ассосиаци шинэ удирдлагаа өнөөдөр сонгоно

5-р сар. 29, 2019, 10 a.m.

Гэрэл зураг: Г.Уранзаяа 

Монголын Барилгын Үндэсний Ассосиаци шинэ удирдлагуудаа өнөөдөр сонгоно. Тус ассосиацийн 10 жилийн ой энэ жил тохиож, дөрөвдүгээр чуулганаа хийж байгаа нь энэ юм. 

Өмнө нь 2016 онд тус ассосиацийн гуравдугаар чуулган болж, Монголын Барилгын Үндэсний Ассосиацийн Ерөнхийлөгчөөр Макс группийн захирал Д.Цэрэнжигмэд сонгогдсон байдаг. Харин тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Цаст Группийн захирал Н.Баярсайхан, дэд ерөнхийлөгчөөр Заг Группийн Захирал Б.Нэмэхбаатар, Эко Констракшн компанийн ерөнхий захирал С.Нямдаваа, Рояал  Нью Кэстл компанийн ерөнхий захирал Д.Өнөрболор, Номин Констракшн Девелопмент группийн гүйцэтгэх захирал Б.Хүрэлхүү нар сонгогдон ажилласан. 

Уг төрийн бус байгууллагын хувьд өөрийн эгнээнд 160 гаруй гишүүн компани нэгтгэж,  Монгол Улсын барилга, бүтээн байгуулалтын салбарын ирээдүйн хөгжлийг дэлхийн чиг хандлагад нийлүүлэн тодорхойлоход өөрийн хувь нэмрээ оруулж байна. Мөн барилгын салбарын хамт олны ашиг сонирхлын илэрхийлэл, дуу хоолой болж буй юм. 

 

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: