Аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаарай

4-р сар. 30, 2019, 11:50 a.m.

  • ХАБЭА ажилтнуудад зориулсан үнэ төлбөргүй сургалт болно
  • Сургалтад бүртгүүлэх зааврыг эндээс аваарай

Барилга, хот байгуулалтын яам дөрөвдүгээр сарыг “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сар” болгон зарлаж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн хангах, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хэрхэн мөрдүүлэх зэрэг сургалт зөвлөгөө, мэдээллийг үе шаттай хүргэж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хөдөлмөр нийгмийн хамгаалалын яам, Оюутолгой компанитай хамтран ажиллаж байна. 

Тэгвэл маргааш буюу тавдугаар сарын 1-нд барилгын салбарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнуудад зориулсан сургалт зохион байгуулах гэж байна. Уг сургалтад төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан, инженер техникийн ажилтнууд, удирдах албан тушаалтнууд хамрагдах юм. 

Сургалт үнэ төлбөргүй явагдах бөгөөд тавдугаар сарын 1-ний өглөө 09.00 цагт Барилгын хөгжлийн төвд болно. 

Сургалт:

-Өндөрт аюулгүй ажиллах / Уналтаас сэргийлэх систем, уналтаас хамгаалах систем/

-Хязгаарлагдмал орчин болон өндөр хэмийн ажил 

-Оюутолгойд аюулгүй ажиллагааг хэрэгжүүлж буй туршлага зэрэг сэдвийн хүрээнд явагдана. 

Сургалтанд хамрагдахыг хүсвэл ЭНД дарж бүртгүүлээрэй.  

Эх сурвалж: Барилга, хот байгуулалтын яам 

 

 

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: