Сөүлд орон сууцны үнэ сүүлийн 15 жилийн хугацаан дахь дээд түвшинд хүрлээ

10-р сар. 1, 2021, 6:42 p.m.

Ройтерс мэдээллийн агентлагийн судалгаагаар Сөүл хотын орон сууцны үнийн индекс сүүлийн 15 жилийн хугацаан дахь хамгийн дээд түвшинд хүрчээ.

Солонгос улсын иргэд урьд өмнөх жилүүдээс илүү их зээл авч байгаа бөгөөд зээлийн хүү жил ирэх тусам улам өссөөр л байна. Өмнөд Солонгосын улс төрчид зээлийн хүү өссөнөөр өрийн хэмжээ нь өсөж ард иргэд өрийн дарамтанд орох магадлалтай гэж санаа зовж байна.

Тус улсын хүн амын тал орчим хувь нь амьдардаг нийслэл хотын орон сууцны үнэ энэ оны наймдугаар сард 13.11% -иар өссөн байна, энэ нь сүүлийн 15 жилийн хугацаан дахь хамгийн өндөр өсөлт юм. Солонгосын үл хөдлөх хөрөнгийн удирдах зөвлөлөөс гаргасан судалгаагаар өнгөрсөн оны мөн үед байрны үнэ 9.8% -иар өссөн гэж мэдээлэсэн байна.

Сүүлийн таван жилийн хугацаанд олон арван зээлийн хязгаарлалт, татварын шинэ арга хэмжээ авсан ч орон сууцны зах зээлийн өсөлтийг зогсооход төдийлөн тус болсонгүй. Өрхийн зээл 2021 оны хоёрдугаар улирлын байдлаар 1.54 их наяд доллар болж, рекорд тогтоожээ. Сөүл хотын орон сууцны дундаж үнэ сүүлийн таван жилд хоёр дахин өсөж, энэ оны наймдугаар сарын байдлаар дунджаар 999,236  ам доллар болжээ.

Харин Монгол улсын хувьд энэ оны 2-р улирлын байдлаар шинэ орон сууцны m2-ийн үнэ өмнөх жилийн мөн үеэс дунджаар 8,62%-иар өссөн бөгөөд, шинэ байрны үнэ хамгийн өндрөөр буюу 28,3%-иар Сүхбаатар дүүрэгт өссөн үзүүлэлттэй байна.

Түрээсийн хувьд мөн ялгаагүй дунджаар 23,85%-иар өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад өссөн ба хамгийн эрэлттэй түрээсийн 1 болон 2 өрөө байр нь 25%-иас 29,39%-иар өссөн байна. Ипотекийн зээлийн хүү 8-6% болж буурсан явдал нь байрны эрэлтийг нэмэгдүүлсэн мөн барилгын гол түүхий эд болох арматурын үнэ өссөнтэй холбоотойгоор шинэ байрны үнэ өссөн байна.

 

 

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.