Oly.mn гэртээ хүрэх хамгийн дөт зам

7-р сар. 22, 2021, 12:02 p.m.

Технологийн дэвшил бидний өдөр тутмын ажлыг хөнгөвчилж банк санхүү, боловсролоос эхлээд такси дуудлагын үйлчилгээтэй хүртэл нягт холбогдон дэлхий ертөнц бүхэлдээ гар утсанд багтдаг боллоо. Харин бидний амьдралын хамгийн чухал сонголт болсон орон сууц, амьдралаа зохиох гэрээ олох хайгуулыг хялбарчлах шийдэл дутмаг байв. Энэхүү хоцрогдлыг арилгахаар Монголын анхны Proptech буюу үл хөдлөхийн технологийн компани Ди Си Жи Монголиа нь салбартаа инноваци, олон улсад батлагдсан Австралийн шилдэг нөү хау-г нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Хэдхэн жилийн өмнө Proptech гэх ойлголт олон нийтийн дунд төдийлөн танигдаагүй байсан бол цахиурын хөндийгөөс гаралтай инженерүүдийн эхлүүлсэн Zillow, Redfin тэргүүтэй технологийн компаниуд үл хөдлөх хөрөнгийн салбарт тэсрэлт хийлээ. Ердөө хэдхэн хоногийн өмнө орон сууцны зээл, гэрээг онлайнаар баталгаажуулах шийдэл бүхий үл хөдлөхийн технологийн Stavvy компани 40 сая ам.долларын санхүүжилт амжилттай татлаа. 2020 онд зөвхөн АНУ-д гэхэд технологийн үл хөдлөх хөрөнгийн компаниуд 7.3 тэрбум ам.долларын хэлцэл хийжээ. Цар тахлын дараах илүү алслагдмал, илүү технологижсон ертөнцөд өсөлт улам хурдсах нь дамжиггүй.

Энэхүү олон улсын зах зээл дэх дэвшилтэт инновациудыг Oly.mn платформоороо дамжуулан эх орондоо нутагшуулахаар туршилтын хувилбараа үйлчилгээнд нэвтрүүлсэн. Цугларсан өгөгдлийн тусламжтайгаар худалдан авагчдын сонирхол, санхүүгийн чадавхад нийцсэн үл хөдлөх хөрөнгүүдийг санал болгох, зээл, даатгал болон бусад нэмэлт үйлчилгээг платформдоо нэгтгэх хөгжүүлэлт эхлүүлээд байна. Ингэснээр шинэ орон сууц хайж буй худалдан авагчдын гэртээ хүрэх хамгийн дөт зам болох юм.

Зөвхөн эх орондоо гэлтгүй хилийн чанадад үл хөдлөх хөрөнгө худалдан авах замыг дөтлөх шат дараалсан хөгжүүлэлтийн хүрээнд Азид тэргүүлэх Proptech групптэй стратегийн түншлэл байгуулснаар 111 оронд үл хөдлөх хөрөнгө худалдан авах боломж бүрдэж байгаа. Үүний дүнд Монголын үл хөдлөх хөрөнгийг олон улсын зах зээлд сурталчлах, хөрөнгө оруулалт татах боломж бүрдсэн. Ингэснээр барилгын салбарынханд тулгардаг гол хүндрэл болох санхүүжилтийн асуудлыг гадаадын хөрөнгө оруулалтаар шийдэх шинэ гарцыг технологийн тусламжтай нээж байна. Мөн бид хамтран ажиллагч байгууллагууддаа худалдан авагчдад таниулах маркетинг,  контент бүтээх болон борлуулалтын цогц шийдэл санал болгож байна.

Бидэнтэй хамтран ажиллахыг хүсвэл доорх сувгуудаар холбогдоно уу.

976-77105252 Info@oly.mn www.facebook.com/oly.mongolia

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.