ХӨТӨЧ | Минимализм арга хэмжээнд та яагаад оролцох ёстой вэ?

10-р сар. 16, 2019, 11:29 a.m.

Амьдралдаа өөрчлөлт хийхээр шийдсэн бол минимализмын талаар судалж үзээрэй гэж Г.Анударь зөвлөж байна. Учир нь эрч хүчээ дэмий зүйлд үрэлгүй, зөв зүйлд анхаарал хандуулахад тусалдаг минимализмыг шинэ түвшинд гаргасан гэж үнэлэгддэг Японы минималист Фүмио Сасакиг Г.Анударь Монголд урьсан юм. Монгол залуучууд Фүмио Сасакигийн үзэл бодол, минималист амьдралын хэв маягаас нэг ч гэсэн зүйл ойлгож, аз жаргалтай амьдрахад нь дөхөм болоосой гэж бодсон учраас энэ сарын 23-нд Минимализм гэх арга хэмжээг зохион байгуулж байна. 

Минимализм арга хэмжээнд Фүмио Сасакигээс гадна та бидний Ub Comedy-гээр сайн мэдэх Б.Идэр-Од болон Л.Саруултөгс, Оюу гэх гурван монгол минималист оролцох юм. "Минимализм" арга хэмжээний хэвлэл мэдээллийн ивээн тэтгэгчээр Oly.mn портал ажиллаж байна.


| Хаана болох: Corporate Convention Center

| Хэзээ болох: 2019.10.23

| Хэн оролцох: Фүмио Сасаки(Good bye, things номын зохиолч), Л.Саруултөгс(Амьдралыг өөрчлөх эмх цэгц номын орчуулагч), Б.Идэр-Од(Call Pro компанийн үүсгэн байгуулагч), Оюу(Стилист)

| Тасалбарын үнэ: 50'000


Фүмио Сасакигийн хувьд "Good bye, things" гэх номоор минимализмыг өөр түвшинд гаргасан гэж үнэлэгддэг аж. Уг ном Amazon-ий хамгийн их борлуулалттай ном болсон бөгөөд 23 хэлээр орчуулагдсан байна.

 

Минимализмын утга санааг илэрхийлэх онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

"Хамгийн гол нь, минимализм миний амьдралын үнэ цэнийг өөрчилсөн. Их мөнгөтэй болох хүсэл, эд зүйлд шунах хүслийг минь нураасан."

"Эмх замбараагүй эд хогшлын бөөгнөрлөөс хэрхэн ангижирч, зөвхөн гарцаагүй чухал зүйлээр өөрийгөө тоноглох вэ хэмээх асуултын хариуг минимализм танд өгдөг."

"Минималист байхад танд 60 даашинз, 30 хос гутал, 15 ширхэг цүнх байх шаардлагагүй. Эд хогшлыг зөвхөн хэрэгцээндээ нийцүүлнэ гэсэн үг"

"Минимализм нь өөрт байгаа багахан эд хогшил болон өнгөрүүлж буй цаг хугацааны үнэ цэнийг мэдэрч, таашаал авч амьдрах юм".

Дашрамд хэлэхэд, энэхүү арга хэмжээний тасалбар нь цаасан хэлбэрээр хэвлэгдэхгүйг анхаарна уу. Тиймээс www.ticket.mn цахим хуудсаас тасалбараа захиалаарай. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү арга хэмжээг зохион байгуулагч Г.Анудариас 9090-7776 дугаарын утсаар лавлаарай.

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: