OLY.MN ГАДААДАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЧУУДАД ЗОРИУЛСАН ОРОН СУУЦНЫ ЦАХИМ ЛИЗИНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САНАЛ БОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

12-р сар. 7, 2021, 12:01 p.m.

Үл хөдлөх хөрөнгийн мэргэшсэн портал Oly.mn нь өөрийн хэрэглэгчдэдээ үл хөдлөх, хөрөнгө худалдаж авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Монголын тэргүүлэгч банк, санхүүгийн байгууллагуудтай орон сууц болон амины орон сууцны зээлүүдийг цахимаар олгоход хамтран ажиллах хэлцлүүдийг эхлүүлээд байна.

Уг ажлын хүрээнд Инвескор санхүүгийн нэгдлийн  харьяа Инвескор Лизинг ХХК-тай гадаад улсад оршин суугаа Монголчууддаа орон сууцны санхүүгийн түрээс буюу лизингийн үйлчилгээг цахимаар олгох дээр хамтран ажиллах гэрээг үзэглэлээ. Энэхүү гэрээний дагуу гадаад улсад амьдарч, ажиллаж буй иргэд маань www.oly.mn –ны үл хөдлөх худалдаж авах хэсэг зочлон “цахим зээлтэй” цэсийг идэвхжүүлснээр зээлэнд хамрагдах боломжтой орон сууцыг сонгох боломжтой болно.

Oly.mn үл хөдлөх, хөрөнгийн мэргэшсэн портал нь гадаад улсад амьдарч буй Монголчууддаа өөрийн биеэр очиж үзсэн мэт бодит мэдрэмжийг цахим орчинд мэдрүүлэх зорилгоор лизинг болон зээлийн шаардлагуудыг хангасан бүхий л орон сууцны зураглалуудыг 360 зураглал, аялал болон 3D VR харуулах зураг авалтуудыг ид гүйцэтгэж байна.


Хэрхэн лизингийн үйлчилгээ авах вэ
?

Та орон сууцаа манай www.oly.mn вэб хуудас руу орон цахим зээл цэсийг идэвхижүүлэн хүсэлт илгээн байруудаас сонголт хийн авах бүрэн боломжтой боллоо.

Тавигдах шаардлага:

  • Монгол улсын иргэн, 21 нас хүрсэн эрх зүйн бүрэн чадамжтай байх
  • Санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөргүй байх
  • Гадаадад байнга оршин сууж хөдөлмөр эрхэлдэг 6 сараас доошгүй хугацаанд тогтвор суурьшилтай ажилласан байх

Бүрдүүлэх материал:

  • Визний мэдээлэл
  • Гадаад паспорт
  • Иргэний үнэмлэх
  • Оршин суугаа хаягийн тодорхойлолт
  • Дансны хуулга
  • Хөдөлмөрийн гэрээ
  • Орлого баталгаажуулах баримтууд

 

Орон сууцны лизингийн нөхцөл

        (Санхүүгийн түрээсийн нөхцөл)

Лизингийн Хэмжээ  Орон сууцны үнийн дүнгийн 80 хүртэлх хувь
Урьдчилгаа Төлбөр  20%
Лизингийн Хугацаа  3 жил (36 Сар )
Лизингийн Хүү 8-14,4%
Олгох Валют  USD, AUD, JPY, EUR 
Хамрах Улсууд Япон, БНСУ, Герман, Унгар, Польш, Австри, Австрали, Их Британи, Умард Ирландын нэгдсэн улс, Канад, Франц, Чех, Итали, Болгар, Швед, Швейцар, АНУ.

 

Та цахим лизинг болон зээлэнд хандахын тулд Oly.mn-д эхэлж бүртгүүлэхээ бүү мартаарай.

 

 

 

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.