МИК: 2018 оны орон сууцны зах зээлээс таны мэдэх ёстой бүх зүйл

6-р сар. 4, 2019, 11:52 a.m.

 

 

Өнгөрсөн 2018 онд шинэ орон сууцны ам метрийн үнэ дунджаар 2.3 сая төгрөгтэй тэнцэж байгаа тухай мэдээллийг Монголын ипотекийн корпорациас(МИК) өгч байна. Тус корпораци нь улирал бүр орон сууцны зах зээлийн судалгаа хийдэг юм. Судалгааг бүрэн эхээр нь үзэхийг хүсвэл ЭНД дарж тус корпорацийн веб сайтад холбогдоорой. Орон сууцны дундаж үнийн мэдээллийг гаргахдаа Монголбанк болон Тэнхлэг зууч компаниас мэдээлэл авснаа МИК судалгаандаа дурджээ. 

МИК-ийн мэдээллээс үзвэл өндөр зэрэглэлийн орон сууцны үнэ 8.2 сая төгрөгтэй тэнцэж байна. Энэ бол Монголын орон сууцны зах зээл дахь хамгийн өндөр үнэтэй, тэр хэрээр чамин тансаг орчныг мэдрүүлэх төслүүдийн нэрлэсэн үнэлгээ юм. Үл хөдлөх хөрөнгийн мэргэшсэн Oly.mn портал сайтын мэдээллээс үзвэл дараах төслүүд нь дээрх өндөр зэрэглэл гэх ангилалд багтаж байна. Дор дурдах төслүүд нь Зайсан орчимд байрладаг аж. 

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Орчны танилцуулга | Зайсан 

МИК-ийн мэдээллээс харвал өнгөрсөн 2018 онд орон сууцны зах зээлд нийт 57 мянган айлын барилгын төсөл хэрэгжиж байгаагаас 33 мянган айлын төсөл захиалгаа авсан байна. Дээр дурдсан төслүүдээс 19 мянган айлын орон сууц нь ашиглалтанд орсон бол үлдсэн 14 мянган айлын орон сууц хараахан ашиглалтанд ороогүй байна.

Дээр дурдсан захиалга авч буй орон сууцны төслүүдийн 78.3 хувийг стандарт болон дундаж зэрэглэлийн орон сууц, 21.7 хувийг бизнес болон өндөр зэрэглэлийн орон сууц эзэлж байна.

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: