Цэвэр усны цоргоноос яагаад зэвтэй ус гарч байна вэ?

9-р сар. 18, 2019, 11:10 a.m.

Энэ асуултыг Ус сувгийн удирдах газрын фэйсбүүк хуудсаар дамжуулан олон хүн тавьдаг гэнэ. Тиймээс тус газар зэвтэй усны талаар зөвлөгөө, мэдээллийг иргэдэд хүргэжээ. Тэд жишээ болгож нэг хэрэглэгчийн гомдлыг цахим хуудастаа байршуулж, үүнд хариулт өгчээ. 

Хэрэглэгч: 

Манай гэрийн цоргоноос зэвтэй ус гараад байна. Гомдол гаргах гэсэн юм. Энэ танайд хамаатай юу? 

Ус сувгийн удирдах газар:

Сайн байна уу. Их хэмжээний зэвтэй бол ховхролттой ус гэсэн үг. Тиймээс та өөрийн оршин суугаа орон сууцыг хариуцсан контор, СӨХ-д мэдэгдэх хэрэгтэй. Манай байгууллагаас үйлчилгээ үзүүлж байгаа цэвэр ус нийлүүлэх дамжлагууд байнгын хяналтанд шинжилгээ, стандартыг мөрдөж, ариутгагдсан байдаг.

Мөн манай төв шугам хоолойнууд өндөр даралттай байнгын эргэлтэнд байдаг тул усны хоолойд үүссэн зэвэнд ховхролт явагддагүй.Манай төв шугамнаас та бүхэнд ус дамжуулан хүргэдэг таны оршин суудаг байрны ашиглалтыг хариуцсан СӨХ эсвэл Орон сууц, нийтийн аж ахуйн конторын үйл ажиллагаанаас усны насос унтраах, усаа хааж олон цагаар шугамыг хуурай байлгах, мөн шаардлага хангаагүй шугам залгаа хийх зэрэгээс үүдэж зэв ховхролт үүсдэг.

Зэвийг нойтон шавартай зүйрлэвэл бороонд норсон нойтон шавар наранд хатаж, салхинд тоос болон бужигнахтай адил үзэгдэл юм. Хэрэв манай байнгын эргэлттэй цэвэр усны шугаманд бохирдол үүсвэл хот дүүргийн олон байр, орон сууцнаас ижил зэвтэй ус гарна гэсэн үг. Тиймээс энэ бол манай байгууллагын үйл ажиллагааны доголдол биш болохыг анхаарна уу.

Орон сууц ашиглалт хариуцсан СӨХ, конторууд байрны цэвэр усны даралтын төхөөрөмж цахилгаан насосуудыг тог хэмнэх үүднээс хэрэглэгчид унтаж амрах шөнө оройн цагаар зогсоож, өглөө нээж ажиллуулсанаар усгүй хуурай болсон цэвэр усны шугаманд зэв ховхорч хэрэглэгчийн цоргоноос гоожих тохиолдол их байна. Манайд хандсан танд баярлалаа.

Эх сурвалж: Ус сувгийн удирдах газар 

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: