Сургууль үл хөдлөхийн үнэд хэрхэн нөлөөлдөг вэ?

9-р сар. 1, 2021, 4:28 p.m.




9 Сар болж хичээл сургууль эхэллээ. Мэдээж энэ сар нь үл хөдлөхийн салбарын хувьд хамгийн эрэлт ихтэй сар. Хичээлийн шинэ жил нь үл хөдлөхийн зах зээлд ямар нөлөө үзүүлдэг вэ? Сургууль, цэцэрлэг нь үл хөдлөхийн үнэд хэрхэн нөлөөлдөг вэ?


Хөл хөдөлгөөн ихтэй томоохон хотуудад амьдардаг хүүхэдтэй гэр бүлүүдийн хувьд хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж, өгч авах нь ихээхэн тэвчээр, цаг шаардсан ажил болж хувирдаг. Тийм ч учраас дэлхий дахинд ихэнх гэр бүлүүд чанартай боловсрол олгодог сургуулиудтай ойр орон сууцыг илүү үнээр ч хамаагүй авах сонирхолтой байдаг. Шинээр орон сууцны худалдан авалт хийж байгаа хүүхэдтэй гэр бүлүүдийн 70-80% нь хажуудаа ойр сургууль, цэцэрлэгтэй байршилд үл хөдлөх сонгодгийг та мэдэх үү? Oлон улсын үл хөдлөхийн сайт болох Realtor.com нь 2016 онд хийсэн судалгаагаар нэр хүндтэй болон чанартай боловсрол олгодог сургуулиудтай ойр байршилтай хороолол, дүүргүүдэд үл хөдлөх нь зах зээлийн дундаж үнээс 42%-р илүү байдгийг баталжээ.


Мөн 2017 онд “Eldar” маркетингийн компанийн 30-40 насны 600 гэр бүлийн дунд явуулсан “Үл хөдлөх сонгохдоо юуг илүү чухалчлан авч үздэг вэ?” олон улсын судалгаанаас харахад, судалгаанд оролцсон гэр бүлүүдийн 32% нь ойр байрлах сургууль, цэцэрлэгийн байршил болон чанар, чансааг хамгийн ихээр чухалчлан үзсэн бол 28% нь ажлын байртайгаа ойр, харин 16% нь бусад хамаатан садантайгаа ойр гэдгийг сонгож хариулсан байна. Бусад үзүүлэлтүүд болох соёл амралтын хүрээлэн, парк, зугаа цэнгээний газруудыг огт сонгоогүй байна. Тэгвэл орон сууц сонгоход байрны индикаторуудаас юу хамгийн ихээр хүмүүс сонгож байна вэ гэхээр, байршил. Тийм ээ байршил! Та ямар ч үнэтэй үл хөдлөх худалдаж авахад байршил хамгаас илүү чухал.

Гэртээ хүрэх хамгийн дөт зам- OLY.MN

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.