Та залуу инженер бол энэ мэдээллийг заавал уншаарай

10-р сар. 29, 2019, 6:13 p.m.

Монгол улсын Засгийн газрын бүтээн байгуулалтын ажлыг залуучуудад танилцуулах, залуу инженерүүдийн хөгжлийн төлөөх үзэл бодол, санал санаачлагыг төрд хүргэх зорилгоор Ерөнхий сайдын ивээл дор Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооноос “Залуу инженерүүдийн үндэсний чуулган”-ыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Чуулганы нэгдсэн хуралдаан 2019 оны 11-р сарын 05-ны өдөр Төрийн ордны Их танхимд болох гэж байна.

“Залуу инженерүүдийн үндэсний чуулган”-ы Төрийн ордны Их тамхинд болох нэгдсэн хуралдаанаас өмнө залуучуудын саналыг нэгтгэн Засгийн газарт өргөн барих, баримт бичиг боловсруулах зорилготой 6 салбар хэлэлцүүлгийг явуулахаар төлөвлөжээ. Үүнээс “Барилгын салбарын хөгжилд залуу инженерүүдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг 10 сарын 18-нд Барилга хөгжлийн төв дээр зохион байгуулагдсан билээ.

Бусад салбар хэлэлцүүлгийн тухайд 10-р сарын 29-ны 9 цагт ТЭЦ III –ын хурлын зааланд Эрчим хүчний салбар, 10-р сарын 30-ны 10 цагт IT парк дээ Харилцаа холбоо, мэдээллийн технологи, мөн өдрийн 10 цагт Эрдэнэт хотод Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ дээр Уул уурхайн салбарын 1-р хэлэлцүүлэг, 10 сарын 31-ний 10 цагт Уул уурхайн салбарын 2-р хэлэлцүүлэг Корпорэйт зочид буудалд, мөн тус өдрийн 13 цагт Авто тээврийн үндэсний төв дээр тус болох тул салбар бүрийн чадварлаг инженер залуучууд та бүхнийг хүрэлцэн ирж санал бодлоо илэрхийлэхийг хүсч байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг фэйсбүүкийн “Залуу инженерүүдийн үндэсний чуулган” пэйж хуудсанд лайк даран авч болно.

Эх сурвалж: Барилгын хөгжлийн төв 

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: