Саятан атлаа татвар төлмөөргүй байна уу? Үл хөдлөхийн салбарт ороод үз

4-р сар. 29, 2019, 11:50 a.m.

  • АНУ-ын Татварын хуулийн дагуу барилгын төсөл хэрэгжүүлэгчид татвар төлөхгүй байх боломжтой. 

Үл хөдлөх бол мөчлөгийн бизнес. Зах зээл баримжаалах боломжгүй. Тохиролцоход хүндрэлтэй. Гэхдээ мэдрэмжтэй байж чадвал барилгын салбар нь таны төсөөлөөгүй үр дүнг мэдрүүлэх болно. Үүнд АНУ-ын татварын зүй тогтолд талархах хэрэгтэй. 

Жишээ нь, Нью-Йорк хотод барилгын төсөл хөгжүүлэгч Харри Маклоу 1980-аад оноос хойш орлогын албан татвар төлөөгүй. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Харри Маклоугийн салах шүүх хурлын үеэр энэ байдал мэдэгдсэн аж. Шүүх хурлын шийдвэрээс харахад, Харри Маклоу болон түүний салсан эхнэр Линда нар 650 сая гаруй ам.доллараар үнэлэгдэх тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгөтэй боловч татвараас зугтаасан гэж буруутгах ямар ч үндэслэл байгаагүй аж. Харин энэхүү шийдвэрээс АНУ-д үл хөдлөх хөрөнгөнд хөрөнгө оруулалт хийснээр татвараас хууль ёсны дагуу зугтах боломжтойг харуулсан байна. Энэхүү боломжийг Америкийн хамгийн том төсөл хэрэгжүүлэгч Доналд Трампын 2017 онд баталсан Татварын хууль бүр ч нэмэгдүүлж өгсөн байна. “Маш олон суутгалтай учраас үл хөдлөхийн салбар муу нэртэй. Нэмэх нь төсөл хэрэгжүүлэгчид бага татвар төлдөг болсон нь нэр хүндийг улам ч унагаж байна” гэж Татварын бодлогын төвийн ахлах мэргэжилтэн Стивен Розенталь хэлсэн юм. Мөн “Леона Хелмслигийн хэлснээр маш цөөн хүн татвар төлдөг” гэж хэлсэн байна. 

Х.Маклоугийн салалтын жишээ нь Доналд Трампын татварын шинэчлэлийн тухайд Конгресс дахь Ардчилсан намын талынхны харж байсан өнцөг зөв байсныг баталж байна. Үл хөдлөхийн томчууд татварын өр төлбөрөө бууруулах янз бүрийн арга хэрэглэдэг. Албаны хүний асуултад Харри Маклоу ерөөсөө хариулт өгөөгүй байна. Харин түүний салсан эхнэр Линда Маклоу тайлбар хийхээс татгалзсан. 

Хагас зуун жилийн турш Нью-Йорк хотын үл хөдлөхийн бизнест хөрөнгө оруулсан Х.Маклоу хэлэлцээ хийдэг хүн том эрсдэл хүлээдгийг мэддэг нэгэн. Тэрбээр эхнэр Линдатайгаа хамтарч үл хөдлөхөөс олсон орлогоо урлагийн бүтээлийн цуглуулга болгодог байжээ. Тэдний цуглуулгад Энди Уорхолын “Nine Marilyns”, Альберто Жакометтигийн уран баримлууд байдаг гэнэ. 1980-аад онд Харри Маклоугийн компани Time Square-ийн ойролцоо орших нэг өрөөтэй барилгуудыг нурааж буудал барьж эхэлснээс хойш муу нэртэй болжээ. Өөрийн нэрээр нэрлэсэн энэхүү үл хөдлөхөө хожим нь тэрбээр зээлдэгчдэд алдсан юм. 

Х.Маклоу 2003 онд 1.4 тэрбум ам.доллараар General Motors компанийн барилгыг худалдан авч бизнесээ дахин сэргээсэн гэнэ. Ингээд Аpple-ийн дэлгүүр барьжээ. Харин 2007 онд Blackstone Group LP-ээс Equity Office Properties-ийг худалдан авах санал тавьсан байна. Энэхүү хэлэлцээрийн үр дүнд Blackstone Group LP Нью-Йоркийн барилгыг Харри Маклоуд 7 тэрбум ам.доллараар зарсан юм. Энэхүү барилгыг тэр зээлээр санхүүжүүлсэн аж. Үүнээс хойш жил хүрэхгүй хугацааны дараа олон улсын санхүүгийн хямрал нүүрлэж тэр үл хөдлөх хөрөнгүүдээ удирдаж чадахгүй болсон тухай Вики Вардын “The Liar’s Ball” номд бичсэн байна. 

Х.Маклоу шинэ эхнэрийн хамт 

Чин зоригт Маклоу өөр төслүүдэд дахин хөрөнгө оруулагчид цуглуулжээ. Тэд Нью-Йорк хотын шинэ барилгуудад хөрөнгө оруулж эхэлсэн байна. Өдгөө тэрбээр Манхэттэний зүүн хэсэгт хамгийн өндөр байшин барихаар ажиллаж байна. “Нью-Йоркийн зах зээл өсөж уруудаж байгаатай зэрэгцээд тэр ч адилхан амьдарч байна” гэж “Olshan Realty Inc” брокерийн компанийн ерөнхийлөгч Донна Олшан хэлсэн юм. “Зах зээлийн хөдлөгөөн заримдаа алдагдалд оруулж байгаа. Мөн үл хөдлөх хөрөнгийн татварын зарим заалт Маклоугийн татварын нэхэмжлэхийг тэг болгож байна” гэж нэмж хэлсэн юм. 

Маклоугийн салалтын жишээ нь хоёр намыг татварын өр төлбөрийг хэрхэн тооцох талаар маргалдахад хүргэж байна. Шүүх хурлын үеэр Линда салсан нөхрөө 2008-2015 оны хооронд 448 сая ам.долларын алдагдал хүлээсэн гэж хэлсэн байна. Энэ нь хос хоёрыг татвар төлөлгүй элбэг дэлбэг амьдрахад тусласан гэнэ. Тэд энэ хугацаанд 23 сая ам.доллараас илүү үнээр байшин худалдаж авсан.  

Үл хөдлөхөөс бусад салбарт Харрин Маклоугийн хийсэн шиг аргыг ашиглах боломжгүй. АНУ-ын татварын хуулийн дагуу дараагийн жилүүдийн орлогод өмнөх үеийн алдагдал хамаардаггүй. Тус улсад үйл ажиллагаа явуулдаг олон компани өөрийн хөрөнгө болон зээлийн харьцаатай ажилладаг. Энэ тухай Татвар ба эдийн засгийн бодлогын хүрээлэнгийн Татварын бодлогын газрын захирал Стив Вамхофф “Хэлэлцээрт хийж буй мөнгөнөөсөө илүү гарсан алдагдалтай байж болохгүй тухай хууль үйлчилдэг” гэж хэлсэн юм. Түүнчлэн “Үл хөдлөх хөрөнгөнд дээр дурдан заалт үйлчилдэггүй” гэв. 

Эх сурвалж: www.bloomberg.com

 

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: