VR Property Roadshow арга хэмжээний дараагийн зогсоол: Shangri-La Mall

9-р сар. 27, 2019, 10:22 a.m.

"Яаж өрөөгөөр явах вэ. Өө, энэ товчлуурыг дарах юм байна" гэж NCD-ийн Яармаг орчимд баригдаж буй Garden City төслийн VR-ийг сонирхсон эрхэм хэлэв. Яг Яармагт очсон мэт мэдрэмж төрүүлж байна шүү гэж нэмж хэлээд инээмсэглэв. VR Property Roadshow арга хэмжээг зорин ирж, зурагт харагдах ширээнд сууж мэдээлэл авах хүмүүс бүгд ойролцоо бодолтой. VR сонирхож, өрөөний зохион байгуулалттай танилцана. Эцэст нь үнэ, төлбөрийн нөхцөл, ойр орчмын танилцуулга зэрэг байр худалдан авахад нэн тэргүүнд хэрэг болдог бусад мэдээллийг авч буйн цаана мөрөөдлийн гэрээ олох ижил хүсэл нуугдана. 

Гэрэл зураг: Oly.mn

Central Tower-ийн нэгдүгээр давхарт эхэлсэн VR Property Roadshow арга хэмжээ аравдугаар сарын 26-ныг дуустал хүн урсгал ихтэй, тав тухтай дэлгүүрүүдэд зохион байгуулагдах юм.  Маргааш буюу есдүгээр сарын 28-нд Shangri-La Mall-д үргэлжлэх эл арга хэмжээнд Монголын урдаа барьдаг барилгын компаниуд оролцож байна. Сүүлийн үеийн трэндийг өөртөө шингээсэн орон сууцны шинэ төслүүдийн VR-ийг Oly.mn-ий хамт олон та бүхэнд хүргэж байгаа нь энэ.

Маршалын гүүр, Зайсан, Яармаг зэрэг Улаанбаатар хотын хамгийн хүсэмжит байршилд сүндэрлэх орон сууцны шинэ, шилдэг төслүүдийн мэдээллийг VR Property Roadshow арга хэмжээнээс авч болно. Мөн утаанаас хол, агаар сайтай, орчны бохирдолгүй газарт баригдах шилдэг төслүүдтэй ч танилцаж болох юм. Ерөөс орон сууц авахыг хүсэж буй хүн бүрт шинэ хүсэл мөрөөдөл сэтгэлд нь нэмж, зорилго тэмүүллийг хурцлах хөшүүрэг болж байна. 


  • NCD Group-ийн Garden City 2 төсөл Яармагт баригдаж байна. 
  • MCS Property компанийн босгож буй Bella 800 төсөл. Bella Vista хотхоны хамгийн сүүлчийн ээлж гэдгээрээ онцлог. 
  • Эрчимт сүлжээ зам компанийн хэрэгжүүлж буй Tokyo Town төсөл. Орчлон олон улсын дунд сургуулийн урд сүндэрлэж байна. 
  • Нью Тур компанийн хэрэгжүүлж буй Бага Тэнгэр Сити төсөл. Ногоон байгууламжаар хүрээлэгдсэн эл төсөл нь гүйлтийн болон дасгалын талбайтай. 
  • Марс Гранд компанийн хэрэгжүүлж буй Жаргалант хотхон. Байгалийн тансаг тав тухыг танд мэдрүүлэх эл хаус хороолол дотор орчин үеийн загвартай клаб хаус бий.

Дээр дурдсан төслүүдээс гадна бусад орон сууцны шинэ төслийн VR-ийг мөн сонирхох боломжтой. Түүнчлэн үл хөдлөх хөрөнгийн салбарын мэргэжилтнүүдээс зөвлөгөө зөвлөгөө авах бүрэн боломжтой юм билээ шүү. 

VR Property Roadshow арга хэмжээний фото сурвалжлагаас хүргэж байна. 

Гэрэл зураг: Oly.mn

VR Property Roadshow арга хэмжээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол 7710-5252 дугаарын утсаар холбогдоорой. Мөн энд дарж Oly.mn-ий фэйсбүүкт хандаарай. 

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: