Жолоочид хамгийн ЭЭЛГҮЙ ХОТООР Улаанбаатар нэрлэгджээ

2-р сар. 11, 2020, 11:30 a.m.

Улаанбаатар хот хамгийн уур, бухимдалтай жолоочтой хотоор нэрлэгджээ. Энэ тухай thewhig.com цахим хуудаст нийтлэгдсэн мэдээллийг орчуулан хүргэж байна. 

Гэрэл зураг: Getty Image

Хэрэв та машин барьж байхдаа уурлаж, бухимддаг бол энэ хотоос хол байх хэрэгтэй. 

Өнгөрсөн 2019 онд хийсэн Driving Cities Index-ээс үзвэл Монгол Улсын нийслэл Улаанбаатарын жолоочид хамгийн ууртай зан авиртай гэсэн дүгнэлт гарчээ. 

Их Британид төвтэй авто машины сэлбэг борлуулагч Mister Auto компаниас гаргадаг уг индекст дэлхийн хотуудын машин зам хэр аюул, осолтойг хэмжсэн юм. Энэхүү индекст 100 хотын тоон мэдээллийг нэгтгэсэн байна. 

Тэгвэл хамгийн аюултай замтай хотын ангиллыг Улаанбаатар тэргүүлжээ. Энэхүү ангиллын гол шалгуур нь жолоочид замд явахдаа хөдөлгөөнд оролцож буй бусад жолоочид уурлах магадлал(Road Rage Score)-аар хэмжиж, 100 мянган хүнд ногдох зам тээврийн ослоор нас баралтын тоог ашиглажээ. 

Улаанбаатар хотын хувьд Road Rage Score нь хамгийн өндөр байгаа юм. Мөн Монгол Улсын нийслэлд 100 мянган хүнд ногдох зам тээврийн ослын харьцаа 16.5-тай тэнцэж байна. 

ОХУ-ын нийслэл Москва нь жолоо барихад тохиромжгүй хотоор мөн нэрлэгдсэн. Эл хотын Road Rage Score нь 98.46-тай тэнцсэн юм. 

Тэгвэл жолоо барихад хамгийн таатай улс нь Канад аж. Калгари хотод машин барихад хамгийн таатай гэнэ. Энэхүү үнэлгээнд дэд бүтэц, аюулгүй байдал болон жолоо барихад гардаг өртөгийг тооцон оруулжээ. 

Калгаригийн дара Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Дубай нь хамгийн таатай хотоор нэрлэгдсэн байна. 

Тэгвэл жолоочид хамгийн ээлгүй хотоор Энэтхэгийн Мумбай хот нэрлэгдсэн юм. Жолоочид ээлгүй гэх үзүүлэлтээр Улаанбаатар хот мөн л дээгүүр ангилагдаж, хоёрдугаарт эрэмбэлэгджээ. 

Road Rage буюу машин барихдаа бухимддаг жолоочийн үзүүлэлтийн ТОП 5-д нэрлэгдсэн хот 

1. Монгол Улс, Улаанбаатар хот(99.12)

2. ОХУ, Москва хот(98.46)

3. Пакистан, Карачи хот(98.13)

4. Энэтхэг, Колката(97.8)

5. Нигери, Лагос(97.47)

Жолоочид хамгийн ээлтэй 5 хот 

1. Канад, Калгари

2. АНЭУ, Дубай 

3. Канад, Оттава

4. Швейцарь, Берн 

5. АНУ, Эль Пасо

Жолоочид хамгийн ээлгүй 5 хот 

1. Энэтхэг, Мумбай

2. Монгол, Улаанбаатар

3. Энэтхэг, Колката

4. Нигери, Лагос

5. Пакистан, Карачи

Эх сурвалж: The Wig

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: