UBS-ийн судалгаанаас үзэхэд Германы Муних хот хамгийн их хөөсөрсөн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй хот болжээ.
Гэрэл зураг: Bloomberg
- UBS-ээс танилцуулдаг үл хөдлөх хөрөнгийн 2019 оны хөөсрөлийн индекст 24 хотын үл хөдлөхийг хамруулсан байна.
- Үл хөдлөхийн хөөсрөлтэй хотуудын жагсаалтаас Лондон хасагдав. Харин Парис болон Франкфурт хотын үл хөдлөх хөөсрөх магадлалтай хотын жагсаалтад орлоо.
- Ванкувер болон Сидней хотын амины орон сууцны үнэ огцом буурлаа.
Швейцарийн UBS банк жил бүр Үл хөдлөх хөрөнгийн үнийн хөөсрөлийн индекс танилцуулдаг. Тэгвэл 2019 оны судалгаагаа энэ сарын эхээр танилцуулсан байна. Нийт 24 хотыг хамруулсан судалгаанаас үл хөдлөхийн үнэ нь хамгийн их хөөсөрсөн хотуудыг танилцуулж байна.
7. Парис
Гэрэл зураг: Flickr/Yann Caradec
2019 оны үл хөдлөхийн хөөсрөлийн индекс: 1.54
2018 оны үл хөдлөхийн хөөсрөлийн индекс: 1.44
Францын нийслэлд үл хөдлөхийн үнэ бүх цаг үеийн хамгийн дээд түвшиндээ хүрчээ. Өнгөрсөн дөрвөн улиралын турш нийт 5 хувиар өссөн байна.
6. Ванкувер
Гэрэл зураг: Getty Images/Robert Giroux
2019 оны үл хөдлөхийн хөөсрөлийн индекс: 1.61
2018 оны үл хөдлөхийн хөөсрөлийн индекс: 1.92
Ванкувер хотод үл хөдлөхийн үнэ 10 гаруй хувиар өсдөг байсан нь огцом буурлаа. Өндөр үнэлгээ бүхий орон сууц болон боломжит худалдан авагчийн зөрүүнээс шалтгаалж үнэ буурсан байна.
5. Франкфурт
Гэрэл зураг: Bloomberg
2019 оны үл хөдлөхийн хөөсрөлийн индекс: 1.71
2018 оны үл хөдлөхийн хөөсрөлийн индекс: 1.43
Өнгөрсөн онд Франкфурт хотын үл хөдлөх хөрөнгийн үнэ 11 хувиар өссөн байна.
4. Амстердам
Гэрэл зураг: Getty Images
2019 оны үл хөдлөх хөрөнгийн индекс: 1.84
2018 оны үл хөдлөх хөрөнгийн индекс: 1.65
2015 оноос хойш үл хөдлөх хөрөнгийн үнэ нь хамгийн их хөөсөрсөн хот бол Амстердам. Дунджаар жил бүр үл хөдлөх хөрөнгийн үнэ нь 10 хувиар чангарч байна.
3. Хонгконг
Гэрэл зураг: Getty Images
2019 оны үл хөдлөх хөрөнгийн индекс: 1.84
2018 оны үл хөдлөх хөрөнгийн индекс: 2.03
2008-2018 оны хооронд Хонгконгийн үл хөдлөх хөрөнгийн үнэ хоёр нугарчээ. Хөрөнгө оруулагчдын хүчтэй эрэлтэд тулгуурласан энэ өсөлт ирэх жилүүдэд үргэлжлэхгүй байх магадлалтай гэж UBS-ийн тайланд дурдсан байна.
2. Toronto
Гэрэл зураг: Reuters
2019 оны үл хөдлөх хөрөнгийн индекс: 1.86
2018 оны үл хөдлөх хөрнгийн индекс: 1.95
Энэ хотын үл хөдлөх хөрөнгийн үнийг 2000 онтой харьцуулахад бараг гурав нугарсан тухай тайланд дурджээ.
1. Муних
Гэрэл зураг: Getty Images
2019 оны үл хөдлөхийн хөөсрөлийн индекс: 2.01
2019 оны үл хөдлөхийн хөөсрөлийн индекс: 1.99
Германы Муних хотод үл хөдлөх хөрөнгийн үнэ эрчтэй өсөж байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд түрээсийн үнэ гэхэд л 40 гаруй хувиар өсжээ.
Энэхүү судалгааг бүрэн эхээр нь үзэхийг хүсвэл ЭНД дараарай.