Виртуал орчноос мөрөөдлийн гэрээ олоорой

9-р сар. 16, 2019, 11:19 a.m.

Та мөрөөдлийн гэрээ хайсаар байна уу? Улаанбаатарын хамгийн хүсэмжит байршилд баригдаж буй шинэ орон сууцнууд дотроо яг ямарыг мэдмээр байна уу? Тэгвэл есдүгээр сарын 23-нд хотын төв цэгт Central Tower-т эхэлж буй VR Property Road Show арга хэмжээнд хүрэлцэн ирээрэй. Үл хөдлөх хөрөнгийн мэргэшсэн Oly.mn порталын зохион байгуулж буй эл арга хэмжээ бүтэн сар гаруй хугацаанд үргэлжилнэ. Мөрөөдлийн гэрээ хайж буй хэнбугайд ч нээлттэй энэхүү арга хэмжээ нь худалдан авагч танд ойр болохын тулд хүний хөл хөдөлгөөн ихтэй Shangri-La Mall, Central Tower, Zaisan Hill, Max Mall болон Хан-Уул дүүрэг дахь Emart-ын шинэ салбарт болох товтой.  

Виртуал орчинд шинэ төслүүдийн showroom-ийг нэг дор үзүүлэх онцлогтой энэхүү арга хэмжээнд Яармагт ид сүндэрлэж буй Garden City-ээс эхлээд Орчлон олон улсын дунд сургуулийн урд Tokyo Town төсөл оролцож байна. Мөн Богд Хан Уулын бэлд байрлах ASEM Village, Baga Tenger City болон Жаргалант хотхоны VR-ийг сонирхож, бүрэн дэлгэрэнгүй мэдээллийг нэг дороос аваарай. 

Түүнчлэн нийслэлд хэрэгжиж буй бусад төслийн тухай мэдээллийг ч энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирж авах боломжтой. Тухайлбал, Хан-Уул цогцолборАлтан намарRiver Garden болон Casa Da Vinci төслийн VR-ийг энд ирж үзэх боломжтой. 

 

Үнэгүй болох эл арга хэмжээнд ирсэнээр та дээр дурдсан төслүүдийн дотор орсон мэт бодит мэдрэмжийг цаг заваа үрэлгүй нэг дороос авч болно. Хамгийн гол нь, үл хөдлөхтэй холбоотой бүхий л зөвлөгөө, мэдээллийг салбарын мэргэжилтнүүдээс авах боломжтой гэсэн. 

VR Property Road Show-ны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Oly.mn порталын фэйсбүүк хуудаст хандаарай. Мөн 7710-5252 дугаарын утсаар холбогдож, нэмэлт мэдээлэл авах боломжтой. 

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: