VR Property Road Show-ны тухай таны мэдэх ёстой бүх зүйл

8-р сар. 27, 2019, 4:11 p.m.

Та шинэ төслөө барьж эхэлсэн үү? Танай компанийн шинэ төслийн showroom хараахан ашиглалтад ороогүй бол анхаарлаа хандуулаарай. Үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр мэргэшсэн Oly.mn портал сайт VR PROPERTY ROAD SHOW арга хэмжээг зохион байгуулах гэж байна. 

Богд Хан Уулын бэлд, үзэсгэлэнт Хүрхрээн аманд байрлах MCS Property компанийн нэрийн хуудас болсон АСЕМ-ын хаусаас эхлээд Яармагт ид барилга угсралтын ажлаа эхлүүлсэн NCD-ийн "Garden City" төслийн дотор нь орсон мэт мэдрэмжийг VR төхөөрөмж ашиглан хэрэглэгчдэд өгөх юм. Мөн Baga Tenger City, River Plaza зэрэг төсөл эл арга хэмжээнд оролцож, худалдан авагчдад мэдээлэл өгөх нь хэдийнэ тодорхой болсон байна. Хүмүүсийн хамгийн их байр худалдаж авахыг хүсдэг Маршалын гүүрний ойролцоо, Орчлон сургуулийн урд баригдаж буй цоо шинэ "Tokyo town" төслийг мөн хэрэглэгчдэд танилцуулахаар зэхэж байна.    

Уг арга хэмжээний хамгийн гол давуу тал нь шинээр баригдаж буй бүх төслийн showroom-ийг VR төхөөрөмж ашиглан виртуал орчинд нэг дороос үзэх боломжийг хэрэглэгчдэд олгож буй явдал юм. Мөн хэрэглэгчдэд аль болох ойр зохион байгуулагдахын тулд хүний хөл хөдөлгөөн ихтэй Шангри-Ла Молл, Central Tower, Zaisan Hill болон Хан-Уул дүүрэгт удахгүй ашиглалтад орохоор зэхэж буй Имартын шинэ салбарт болох товтой байгаа аж. 

VR Property Road Show-д оролцохыг хүсвэл Oly.mn порталын фэйсбүүк хуудаст хандаарай. Мөн 7710-5252 дугаарын утсаар холбогдож, нэмэлт мэдээлэл авах боломжтой. 

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: