#Pray4Dulguun: О.Дөлгөөний эмчилгээнд Oly.mn-ий залуучууд нэг өдрийн цалингаа хандивлаж байна

6-р сар. 24, 2019, 10:10 a.m.

Та ч бас О.Дөлгөөний эмчилгээний хандивын аянд нэгдээрэй 


  •  О.Дөлгөөний хандивын аяны данс: 

ХААН БАНК: 5721081225

Нэр: Л.Очбадрах

ХАС БАНК: 5002942199

Нэр: Л.Очбадрах

  • О.Дөлгөөний эгч О.Энхзаяатай холбогдож, хандивын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл: 99158191

Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Очбадрахын Дөлгөөн АНУ-д элэгний комд орсон талаарх харамсалтай мэдээ олон нийтийн сүлжээнд тархжээ. Түүний эмчилгээний зардалд 100 мянга орчим ам.доллар шаардлагатай байгаа талаарх албан бус мэдээлэл ч байгаа юм. О.Дөлгөөний биеийн байдал болон хандивын аяны талаар О.Дөлгөөний эгч О.Энхзаяатай/99158191/ утсаар холбогдож цөөн асуултад хариулт авлаа. 

- О.Дөлгөөний биеийн байдал ямар байгаа вэ? 

Эрчимт эмчилгээ хийлгүүлж байна. Ухаангүй байгаа.  

- АНУ-ын ямар эмнэлэгт хэвтэж байгаа вэ? 

- Сан Франциско хот дахь Калифорниагийн Их сургуулийн эмнэлэгт хэвтэж байна. Ухаангүй байгаа учраас тээвэрлэж, шилжүүлэх боломжгүй гэсэн. Хүнд хагалгаанд орох учраас биеийг нь бэлдэх хэрэгтэй гэж эмч нар хэлсэн. 

- Эмчилгээний зардал хэдий хэмжээтэй болохоор байгаа вэ?  

300 орчим мянган ам.доллар болох болов уу гэж таамаглаж байна. 900 сая төгрөг болох байх. Хоёр хоногийн эмчилгээний зардал нь 30 орчим мянган ам.доллар болж байна. 

- Амьд хүн донор болгож болохгүй гэсэн мэдээ сонсогдсон?  

- Тийм ээ. Амьд хүнээс элэг шилжүүлэн суулгаж болохгүй юм билээ. Ингээд донорын жагсаалтад ороод хүлээж байна. 

- #Pray4Dulguun хэштагийн тухай танд мэдээлэл бий юү? 

- Манай дүү сагс тоглодог ах нартайгаа сайн харилцаатай. Тэд энэ аяныг зохион байгуулж байгаа. Олон улсын спортын эрүүл мэндийн байгууллага анхаарч магадгүй гэсэн. Гэхдээ их найдлага тавихгүй байгаа. 

О.Энхзаяа бага зэрэг сандруу байгаа нь утасны цаанаас мэдрэгдсэн. Хэлж ирдэггүй, хийсэж ирдэг зовлонг нимгэлж, түүний гэр бүлд бага ч гэсэн тус болох хүсэлтэй байгаагаа олон хүн илэрхийлж байгааг тэрбээр яриандаа онцолсон. Энэ зорилгод үл хөдлөхийн нэгдсэн портал болох Oly.mn-ий залуус ч нэгдэж буйгаа мэдээний төгсгөлдөө тэмдэглэх хэрэгтэй байх. Оly.mn-ий залуучууд нэг өдрийн цалингаа О.Дөлгөөний эмчилгээний зардалд хандивлаж байгаа юм.  

Oly.mn-ийн хамт олон 2019.06.24-ний 16.10 цагт хандив илгээлээ. 

 

 

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: