Монгол улс дахь өнөөгийн оффисын барилгын загвар дизайн, түүх

3-р сар. 5, 2019, 6:24 p.m.

Монгол Улс манжийн дарлалд 200 жил дарлагдсан үеийг улс орны хөгжил 200 жилээр зогссон үе гэхэд хилсдэхгүй. 1911 онд ардын хувьсгал ялж Богд хаант Монгол Улс байгуулагдсан үеээс эхлэн яам, тамгын газруудын(үүнийг орчин цагт оффис гэж нэрлэх болжээ) барилга, байшин бий болсон байдаг. Зөвлөлт Орос улстай 1921 оноос эхэлж хөрш болж, найрамдалт харилцаа тогтоосноор Монгол Улсын барилга байгууламжийн хөгжил тэр чигтээ зөвлөлт Оросын барилга байгууламж, норм нормативийг дагах болсон. Дөрвөлжин модон хийцийн цонх, төмөр пар, модон эдлэлүүд, модон бүтээц, брюкрат байдал үнэртсэн социалист хэв маягийн ажлын байрууд танд танил болсон биз ээ. Улаанбаатар хотод өдгөө ч дээрх хэв шинжийг хадгалсан барилга байгууламж цөөнгүй бий. 

Ерэн он гарч, социалист нийгэм үгүй болж, хувьчлал явагдаж, гаднын хөрөнгө оруулалттай компаниуд Монголд үйл ажиллагаа явуулж, чөлөөт зах зээл бий болсноор оффис, ажлын байр, үл хөдлөх хөрөнгийн хөгжилд эрс шинэчлэлт явагдсан гэж хэлж болно. Хувийн хэвшлийн захирлууд өөрийн хүсэл, мэдрэмжээр ажлын байраа тохижуулж, гадны хөрөнгө оруулалттай компаниуд тухайн компанийн үндсэн салбарын жишгээр гадна, дотор тохижилтоо шийдэж эхэлснээр нэгэн хэвийн оффисууд байхаа больж, дэлхийн чиг хандлага Монголд зонхилох болсон хэдий ч нэг л зүйл дутуу байсан нь мэргэжлийн хүмүүс буюу мэргэшсэн интерьер дизайнерууд байсан юм. 

1995 оноос Монголд интерьер дизайны чиглэлээр анхны боловсон хүчин бэлтгэгдэж эхэлснээр интерьер дизайны салбар хөгжих эхлэл тавигдсан ч компьютер, програм хангамж зэрэг техникийн хөгжлөөс шалтгаалан хараахан өргөн цар хүрээтэйгээр хөгжиж чадахгүй байв. 2005 оноос компьютер, техникийн хурдацтай хөгжлийг даган интерьер дизайнерын мэргэжил үнэлэгдэж, нийгэмд болон барилгын салбартаа чухал байр суурь эзэлж эхэлсэн. 

Улмаар Улаанбаатар хот дэлхийн хэмжээний барилга байшингуудаар өнгө үзэмжээ сэлгэж Monnis Tower, Central Tower, Blue Sky, KHAAN Tower гэх зэрэг өндөр зэрэглэлийн ажлын байр, албан байгууллага шил даран сүндэрлэв. 

Их бүтээн байгуулалттай зэрэгцэн Монгол дахь интерьер дизайны салбар хурдацтай хөгжсөөр өнөөдөр дэлхий дахины чиг хандлагаас дутахааргүй чадварлаг мэргэжилтнүүдээр хүрээгээ тэлсээр байна.

Оффисийн тохижилт, ажлын бүтээмжид зураг чухал гэдгийг бизнес эрхлэгчид ойлгож оффис, ажлын байраа засахдаа нэн тэргүүнд мэргэжлийн компаниудтай хамтран интерьер зураг гаргаж түүнд тулгуурлан засал гүйцэтгэлээ хийдэг болсон. 

Өнөө цагт Central Tower, Blue Sky, Shangri-La оффисд байрлах оффисууд л интерьер дизайны шилдэг шийдэлтэй гэсэн ойлголт үгүй болж аливаа оффис хаана байрлахаас үл хамааран салбарын онцлог, ажилчдын тав тух, захирлын хобби зэргийг тусгасан өвөрмөц интерьер шийдэлтэйгээр хийгдэж байна.

Оффис ажлын байр нь өнгө үзэмжтэй, сайн дизайнтай байх  нь өрсөлдөөнд давамгайлах, байгууллагын нэр хүндийг өргөх, харилцагчдад итгэлцэл төрүүлэх, ажилчдад урам, эрч хүч өгөх зэрэг маш олон давуу талтай болохыг бизнесийнхэн сайтар ойлгож, интерьер дизайны салбарын хөгжил зөв голдрилд орж байна. 

Аливаа бизнест бусдаас ялгарах дизайн, шилдэг шийдлүүд чухал хэрэгтэйг олж харж, энэхүү эрэлтэд тулгуурлан 2015 онд Сая Санаа ХХК үүсгэн байгуулагдсан. Үүсгэн байгуулагдсан цагаас хамгийн шилдэг мэргэжилтнүүдээр хамт олноо бүрдүүлж 200 орчим төсөл дээр ажилласан байна.

Г.Гантулга 

Сая Санаа ХХК-ийн Ерөнхий менежер 

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: