Судалгаа | Шинэ орон сууцны үнэ өсөж байна

9-р сар. 11, 2019, 6:35 p.m.

Монголын ипотекийн корпораци энэ оны нэгдүгээр улиралын орон сууцны болон ипотекийн зах зээлд хийсэн судалгааг танилцуулжээ. Эндээс үзэхэд, байрны үнэ зэрэглэлээсээ хамаарч өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн байна. 

Тухайлбал, шинэ орон сууцны нэг ам метрийн үнэ дунджаар 2.22 сая төгрөгтэй тэнцэж байна. Харин зэрэглэлээс хамаарсан үнийг харвал 1 ам метр орон сууцыг 1.7 - 7.9 сая төгрөгөөр зарж байгаа гэнэ. Харин хоёр өрөө хуучин орон сууц ам метр тутамдаа 1.86 сая төгрөгтэй тэнцэж байна. 

Тэгвэл оффисын байр дунджаар ам метр тутамдаа 3.75 сая, нэг айлын амьдрах хаус болон олон айлын таунхаус 1 ам метр нь 2.11 сая, хашаа байшинг 39.3 сая төгрөгөөр тус бүр худалдаж байгаа аж.

Энэхүү судалгааг илүү дэлгэрэнгүй үзэх бол ЭНД дарж, МИК-ийн цахим хуудаст холбогдоорой. 

 

 

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: