Тел-Авивын хамгийн гоё үл хөдлөхийн бүсэд ямар ч үнээр газар авч чадахгүй байна

5-р сар. 1, 2019, 12:17 p.m.

  • Жафа дахь хуучны байшинг еврейчүүд олон сая ам.долараар худалдаж авах санал тавьсан ч арабууд зарахгүй байна

Жафа орчмын зураг. Гэрэл зураг: Getty Images

Израилийн Тел-Авив хотын түүхт эрэг дагуух  Ноуха Сиксекийн байшинг өндөр үнээр худалдаж авах саналыг еврей гаралтай барилгын төсөл хэрэгжүүлэгч тавьжээ. Ердөө жижигхэн байшинг олон сая ам.доллараар худалдан авч, газар дундын тэнгисийг тольдож болох орон сууцны барилга барих  санал тавьсан гэнэ. Гэтэл Н.Сискек татгалзсан байна. Өдгөө 69 настай Н.Сиксек “Надад мөнгө тийм ч чухал биш” гэж хэлэв. Мөн “Би тэгээд хаашаа явах юм бэ” гэв. “Миний аав энд өнгөрсөн. Авга ах нар маань энд өнгөрсөн. Тэгэхээр би ч бас энд ясаа тавимаар байна” гэв. 

Н.Сиксек болон түүний хөршүүдэд тулгарч буй энэ бэрхшээл бол Израильд газар олдохгүй болсонтой холбоотой. Жафа дагуух эргийн газрын үнэ 2010 оноос хойш гурав дахин өссөн байна. Энэ орчимд нийт 16500 араб хүн амьдардаг. Гэхдээ энэ орчмын газрыг ихэвчлэн еврей хүмүүс их хэмжээний бэлэн мөнгөөр худалдан авах оролдлого хийж байна. Үр дүнд нь худалдан авагчид “үндэсний үзлийн төлөөс”-ийг давхар төлөх хэрэгтэй болж байна. 

Жафагийн эрэг дагуу долоон үеэрээ амьдарч байгаа Абед Абу Шадех “Хүн бүрт өөрийн үнэ байгаа” гэж хэлж байна. “Гэхдээ үнэ өндөр байсан ч зарахгүй тохиолдол бий” гэж нэмж хэлэв. 

Хүмүүс байшингаа зарахгүй байгаагийн шалтгаан нь Арабын ертөнцөд гэр гэх ойлголт байдагтай холбоотой гэж Абед Абу Шадех тайлбарлаж байна. Арабын ертөнцөд гэр бол ердөө л нэг хана, тааз биш юм. Энд тэд үхэх өдрөө хүртэл амьдарна гэж төлөвлөдөг. Ялангуяа Жафа орчимд энэ мэдрэмж хүчтэй байдаг. 1920-1930 онд чинээлэг арабууд өөрийн гэрээ шинээр суурьшиж байгаа еврейчүүдэд заржээ. Харин 1948 оны дайны дараа Жафа орчмын 75 мянган арабын 95 хувь нь зугтжээ. Израилийн мөргөлдөөний дараа шинээр байгуулагдсан Засгийн газар еврейчүүдийг бусад орноос Жафад ирэхийг хориглосон байна. 

Үүнээс хойш Жафа нь хуучирч муудсан байшингуудаас гадна гэмт хэрэг ихтэй, Тел-Авивын оршин суугчдын хамгийн ядуу нь амьдардаг газар болж хувирсан байна. “Тэр үед Жафад амьдрах нь хамгийн хүнд сонголт болж хувирсан” гэж Ярон Цруя хэлж байна. Түүний оффис энэ орчимд байрладаг аж. Өдгөө Жафа нь Израилийн чинээлэг давхаргынхан амьдардаг бүс болсон байна. Өдгөө энэ орчимд хамгийн сүүлийн үеийн зоогийн газар, зочид буудал баригддаг болжээ. Сискекийн нөхөр Ибрахим өмнө нь энд ямарр болон морь хариулдаг байж. Харин өнөөдөр энд орчин үеийн байшин баригдсан учраас өөр ажил хийх болжээ. “Мал байшин идэж чадахгүй шүү дээ” гэж тэр хөхөрсөөр хэлэв. 

Тел-Авивын хамгийн сүүлийн үеийн зоогийн газар, зочид буудал Жафад баригдаж байна. Гэрэл зураг: Getty Images

Жафаг сонирхох бүүм хоёр хэсэгт хуваагдаж байна. Израилийн залуу хос болон чинээлэг иргэд хотын энэ хэсэг рүү нүүн ирж байна. Тиймээс энэ орчмын харуул хамгаалалт ч сайжирч байгаа аж. Цагдаа нараас гадна Арабуудын амьдардаг энэ орчимд хамгаалалтаа сайжруулахын тулд залуучуудад мөнгө төлөх явдал ч байдаг тухай Даниэль Монтереску ярьсан юм. Тэр энэ орчимд сургуульд сурдаг. “Цагдаа нарт бүрэн итгэж болохгүй” гэж нэмж тайлбарлав. Харин Н.Сиксекийн хувьд шинэ еврей хөршүүдтэйгээ найрсаг харилцаатай байдаг гэв. Парламентын сонгуулийн үеэр буюу өнгөрсөн гуравдугаар сарын 10-нд Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугаас “Израиль бол зөвхөн еврей үндэстний эх орон” гэж хэлсэн мэдэгдэл гарсан юм. 

Эх сурвалж: www.bloomberg.com

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: