Хонконгод нэг машины зогсоол 760 мянган ам.долларт хүрчээ

3-р сар. 19, 2019, 11:52 a.m.

 

  • Хонконгод нэг машины зогсоолыг 430 мянган ам.доллараар авч, жил хүрэхгүй хугацаанд эргүүлээд 760 мянган ам.доллараар заржээ.
  • Ultima гэх тансаг зэрэглэлийн орон сууцны хорооллын зогсоолыг 2017 онд худалдан авсан хос есөн сарын дараа үнээ хоёр дахин өсгөж зарсан нь хамгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгийн рекордыг шинэчилсэн юм. 
  • Хонконгод үл хөдлөх хөрөнгийн рекорд шинэчлэгдсээр байна. Ultima хорооллын хувьд дэлхийн хамгийн өндөр үнэтэй машины зогсоолтой газар болсон. 

 Хонконгийн Kowloon дүүрэгт байрлах тансаг зэрэглэлийн Ultima орон сууцны хороололд нэг машины зогсоолыг 6 сая хонконг доллар(760 мянган ам.доллар)-аар зарж, рекорд тогтоожээ. Ингэснээр Хонконг нь машинаа зогсоолд байрлуулахад хамгийн өндөр өртөгтэй газар болж байна. 

Тус наймааг хийсэн хонконг хос 2017 оны есдүгээр сард зогсоолыг 3.4 сая хонконг доллар буюу 430 мянган ам.доллараар худалдан авсан гэнэ. Үүнээс хойш есөн сарын дараа  зогсоолоо зургаан сая хонконг доллар буюу 760 мянган ам.доллараар зарсан нь энэ юм. Ингэснээр нэг жил хүрэхгүй хугацаанд 2.6 сая хонконг доллар(330 мянган ам.доллар)-ын ашиг олсон тухай “South China Morning Post” сонинд мэдээлсэн байна.

Ultima хорооллын зогсоолын хэмжээ нь 16.4x8.2 фут буюу ойролцоогоор 5x2.5 метрийн хэмжээтэй. Хэмжээнээс нь харвал зогсоолын фут тутмын үнэ 44’444 хонконг доллар(5600 ам.доллар)-тай тэнцэж байгаа нь Хонконгийн бусад үл хөдлөх хөрөнгөтэй харьцуулахад гурав дахин үнэтэй байгаа юм. 

Хонконгийн хамгийн том үл хөдлөх хөрөнгө зуучлалын агентлаг болох “Centaline Property Agency”-гийн захирал Сандия Лау(Sandia Lau) “Ultima хороолол нь тансаг зэрэглэлийн бүсэд байрладаг. Энэ бүсэд их хэмжээний бэлэн мөнгөтэй чинээлэг хүмүүс амьдардаг. Тиймээс цөөн сая долларыг нэг их юманд боддоггүй. Ultima хорооллын орон сууцны дундаж өртөг 12.7 сая ам.доллар буюу 100 сая хонконг доллартай тэнцдэг” гэж  “South China Morning Post” сонинд ярьсан байна. Тэрбээр “Тохь тухтай амьдрах нь тэдэнд илүү чухал” гэж нэмж хэлжээ. 

Энэхүү наймааны дараа Хонконгийн орон сууцны Ultima төсөл нь дэлхийд хамгийн өндөр үнэтэй машины зогсоолтой хороолол болон хувирч байна. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард тус төслийн машины зогсоолын түрээс нэг сард 10 мянган хонконг доллар(1274 ам.доллар)-тай тэнцсэн. Ultima хороолол нь 520 апартмент, долоон хаус, нэг клубхаусаас бүрддэг. Тус хороолол ердөө 370 машины зогсоолтой учраас үнэ өссөөр байгаа гэнэ. 

Эх сурвалж: www.businessinsider.com

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: