Чингис хаанаас Gucci хүртэл: Монголын үл хөдлөх хөрөнгийн салбар өндөр өгөөжтэй

4-р сар. 15, 2019, 11:10 a.m.

Ази тивд хамгийн их анхаарал татаж байгаа хөгжиж буй зах зээл болох Монголд нэвтрэхэд жижиглэн худалдааны бизнес хамгийн тохиромжтой. Эрдсийн арвин баялгийн нөлөөгөөр эдийн засаг нь эрчимжсэн тус улсад чинээлэг болон дундаж давхарга нэмэгдэж байна. Өндөр зэрэглэлийн брэнд нь чинээлэг давхаргынхны хамгийн хүсэмжит бүтээгдэхүүн болсонтой зэрэгцээд арилжааны талбайн бизнес нь хөрөнгө оруулагчдад өндөр өгөөж санал болгож байна. 

Улаанбаатарын жижиглэн худалдааны бизнесийн өсөлт нь үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулагчдын анхаарлыг өөрийн эрхгүй татаж байна. Нэгдүгээрт, Монголын макро эдийн засгийн төлөв байдал эерэг байгаагаас гадна нэг удаагийн орлогын өсөлт ажиглагдаж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ уруудсан 2010-аад оны үед Монголын эдийн засаг хумигдаж, гадаадын шууд хөрөнгө оруулалтын мөнгөн урсгал багассан байна. Үр дүнд нь уул уурхайн салбарын хөгжил зогссон юм. Өдгөө эрдсийн үнэ сэргэсэн ч улс төрийн нөхцөл байдал эдийн засагт нөлөөлж эхэлжээ. Одоогийн Засгийн газар эдийн засгийг төрөлжүүлэх замаар төсвийн алдагдлыг бууруулж, шинэчлэл хийхээр ажиллаж байна. 

Монголын олборлох үйлдвэрийн салбар Оюутолгой төслийн бүтээн байгуулалтын ажлын нөлөөгөөр үргэлжлэн хөгжиж байна. Уг мега төсөл нь 2025 он гэхэд бүрэн хүчин чадлаараа ажиллах хүлээлттэй байгаа юм. Дэлхийн банкнаас тус улсын эдийн засгийг энэ онд 6.1 хувиар өснө гэсэн таамаг дэвшүүлсэн. 

“Улаанбаатарын жижиглэн худалдааны салбар нь тус хотын хамгийн сэтгэл булаам зах зээл” гэж Ази, Номхон Далайн Хөрөнгө Оруулагчдын Түншлэлийн(Asia Pacific Investment Partner) Эндрю Хэйли хэлэв. “Нэг удаагийн хэрэгцээний орлого өсөж байгаа нь бүтээгдэхүүний үнийг өсгөдөг” гэж тэр нэмж хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, нэг удаагийн орлогын өсөлт нь жижиглэн худалдааны салбарт эерэгээр нөлөөлж байгааг харуулна. Өнгөрсөн 2017 онд өрхийн орлого 10.4 хувиар өссөн нь өмнөх арван жилтэй харьцуулахад зургаа дахин өндөр дүнд хүрснийг харуулдаг. Дашрамд хэлэхэд, ипотек болон хэрэглээний зээлийн хэмжээ өсөж байна. Энэ нь жижиглэн худалдааны бизнесийг тэтгэж байна. Тухайлбал, 2017 оны гуравдугаар сараас 2018 он хүртэл компаниудын борлуулалт дунджаар 15.5 хувиар өссөн аж. 

Монголын зах зээлд дэлхийн топ брэндийн тоонд зүй ёсоор багтдаг Rolex, Gucci болон Шангри-Ла Молл худалдааны төв өнгөрсөн жилүүдэд нэгэнт нэвтэрчээ. Энэ нь жижиглэн худалдааны салбарт санхүүгийн тогтвортой байдал байгааг харуулж байна. 

“Mongolian Properties” компанийн судалгаанд хамрагдсан компаниудын 79 хувь нь  өнгөрсөн 2018 онд борлуулалтаа өсгөсөн гэж хэлжээ. Хэрэглээнд тулгуурласан эдийн засгийн өсөлт өндөр байгаа учраас жижиглэн худалдааны зах зээлд орон зай байсаар байна. 

Дээр дурдсан нөхцөл байдлаас анзаарахад Улаанбаатар хотод арилжааны талбайд хөрөнгө оруулалт хийх боломжтой байгаа юм. Арилжааны талбайн эрэлт өндөр боловч нийлүүлэлт бага байсаар байна. Учир нь төсөл хэрэгжүүлэгчид оффис болон орон сууцны төсөлд түлхүү анхаарлаа хандуулж байгаатай холбоотой юм. Үр дүнд нь арилжааны талбайн түрээсийн үнэ өндөр байгаа гэнэ. Энэ нь зах зээлийн ирээдүйн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хандлагатай байна. Зах зээлийн нөхцөл байдалд тохируулсан холимог төсөл хамгийн их анхаарал татаж байна. 

Улаанбаатар хотын төв цэгт байрлах Сүхбаатарын талбай орчим нь ерөнхийдөө барилгажсан. Энэ орчимд ойрын ирээдүйд ердөө 10 мянга ам метр арилжааны талбай ашиглалтад орох хүлээлттэй. Мөн хотын урд хэсэгт байрладаг Хан-Уул дүүрэгт шинэ төслүүд хэрэгжиж байна. Дээр дурдсан хоёр байршилд хөрөнгө оруулалт хийвэл 16 хувийн өгөөж санал болгож байгаа юм. 

Монголын жижиглэн худалдааны зах зээлийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Эндрю Хэйли рүү и-мэйл бичиж холбогдоорой. 

Эх сурвалж: www.retalkasia.com

 

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: