Аж үйлдвэр, барилгын салбар 230.7 тэрбум төгрөгөөр өсжээ

8-р сар. 19, 2019, 12:10 p.m.

Монгол Улсын эдийн засаг энэ оны эхний хагас жилийн байдлаар 7.3 хувиар өссөн тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээлж байна. 

Дотоодын нийт бүтээгдэхүүн 2019 оны эхний зургаан сарын байдлаар нийт 8.6 их наяд төгрөг(3.2 тэрбум ам.доллар) болсон нь өмнөх оны мөн үеэс 590.5 тэрбум төгрөгөөр(7.3 хувь) өссөн дүн болж байгаа гэнэ. Энэхүү дүнг 2010 оны зэрэгцүүлэх үнээр гаргаснаа Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн юм. 

Эдийн засаг 7.3 хувь өсөхөд аж үйлдвэр, барилгын салбарын нэмэгдэл өртөг 230.7 тэрбум төгрөг(9.3 хувь)-өөр өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 211 тэрбум, үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 248.2  тэрбум төгрөгөөр тус бүр өссөн аж. 

Барилга угсралт, их засварын ажлын хэмжээ 2019 оны эхний хагас жилд урьдчилсан гүйцэтгэлээр 1.8 их наяд төгрөгт хүрсэн. Үүний 1.7 их наяд төгрөгийн ажлыг дотоодын барилгын байгууллага, 108.3 тэрбум төгрөгийн ажлыг гаднын барилгын компани хийсэн байна. 

Барилга угсралт, их засварын ажлын 30 хувь орон сууцных бол 51.5 хувь нь орон сууцны бус барилга, 17 хувь нь инженерийн барилга байгууламж эзэлж байгаа гэнэ. 

Дотоодын нийт бүтээгдэхүүн болон эдийн засгийн бусад үзүүлэлтийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарж Үндэсний статистикийн хорооны цахим хуудаст хандаарай. 

 

 

 

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: