Барилга Экспо 2022

9-р сар. 12, 2022, 10:02 a.m.

“Barilga expo 2022” үзэсгэлэн яармаг зохион байгуулагдана.

 

Барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 96 жилийн ойн хүрээнд “Barilga expo 2022” үзэсгэлэн яармаг "Тогтвортой хөгжилд хамтдаа" уриан дор 9 дүгээр сарын 9-11-ний өдрүүдэд “Мишээл экспо" төвд зохион байгуулагдах гэж байна. 

Намрын эхэн сард буюу орон сууцны борлуулалт эрс нэмэгддэг цаг үед зохион байгуулагддагаараа онцлог энэхүү үзэсгэлэнд шинэ орон сууц,  амины орон сууц, хаусны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид, барилгын материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчид, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгчид гэх мэт 120 гаруй ААНБ-ууд оролцож, бараа материал, бүтээгдэхүүн үйлчилгээ, орон сууцны төслүүдээ олон нийтэд дэлгэн танилцуулдаг. 

Үзэсгэлэнд ирсэн иргэдэд мэдээлэл хүргэх зорилгоор салбарын мэргэжилтнүүдийг урин тодорхой сэдвийн хүрээнд илтгэлүүдийг үнэ төлбөргүйгээр хүргэдэг гэдгээрээ давуу талтай.

9-р сарын 9 болон 10-ны өдрүүдэд дараах илтгэлүүд тавигдахаар төлөвлөж байна.

Тус үзэсгэлэнгийн:

Ерөнхий зохион байгуулагчаар: Барилга МН 

Хамтран зохион байгуулагчаар: БХБЯ, БХТ, ТОСК, МБҮА 

Ерөнхий ивээн тэтгэгчээр: "УЛААНБААТАР ГРУПП" ХХК

Ивээн тэтгэгчээр: "МОНКОН КОНСТРАКШН" ХХК NCD ГРУПП

"БАРИЛГА, ОРОН СУУЦ 2022" үзэсгэлэн яармагийн талбай

Дотор талбай 

Гадна талбай 

 

Source: Barilga.mn

 

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.