ASEM VILLAGE PORSCHE-тэй хамтарна

9-р сар. 4, 2019, 10:33 a.m.

Porsche авто машиныг хэн унадаг юм бол гэж та гайхаж байсан уу? Хурд, хүчний илэрхийлэл болсон энэхүү авто машин өөрийн загвар, дизайндаа өнгөрсөн жилүүдэд эрс шинэчлэл хийжээ. Спорт загварыг дагнан үйлдвэрлэдэг байсан Porsche хэрэглэгчдийнхээ тав тухыг бодож бага гарын жип буюу SUV-ыг үйлдвэрлэх болсон байна. Хэрэв та авто машин сонирхогч бол Macan болон Cayanne загварын тухай сонссон байх нь гарцаагүй. Аа харин спорт загварыг эрхэмлэдэг бол таны хүсэл сонирхол, шаардлага хэрэгцээнд Porsche 911 яг тохирно. Дээрх гурван загварыг Монголд албан ёсоор борлуулдаг Porsche Mongolia компани үзэсгэлэнт Хүрхрээн аманд байрлах ASEM VILLAGE-тай хамтарч ажиллахаар болсон байна.

ASEM VILLAGE гадна болон дотор зураг

Монгол болон дэлхийн шилдэг брэндийн энэхүү хамтралын гол үр дүн нь худалдан авагчийн сэтгэл ханамж аж. Хэрвээ та ASEM VILLAGE-д хаус авахаар сонирхож буй бол хамгийн тохиромжтой цаг нь одоо ч байж мэдэх юм. Учир нь энэ сарын 5-наас ирэх арваннэгдүгээр сарын 5 хүртэлх хугацаанд 354 болон 492 ам метрийн сонголт бүхий ASEM VILLAGE-ийн хаусаас худалдан авбал Porsche Macan, Cayenne, 911 загварын авто машинаас аль нэгийг нь сонгож авах боломжийг олгож байгаа гэнэ. Мөн ASEM-ийг сонгосноор цанын бааз болон гольфын талбайд 10 жил үнэгүй тоглох эрхийг бэлэглэх юм билээ. Түүнчлэн өндөр зэрэглэлийн эл хаус бүрэн тавилгатайгаар таныг угтана. 

Үзэсгэлэнт Хүрхрээн аманд байрлах ASEM VILLAGE-ийг Монголын нэрийг дэлхий дахинд дархалсан гэдгээр олон нийт андахгүй мэднэ. MCS Property компани ерөнхий гүйцэтгэгчээр нь ажилласан өндөр зэрэглэлийн тансаг хаусуудын хамгийн гол онцлог нь эрүүл орчинд, цэвэр агаарт байрладаг. Түүнчлэн оршин суугчдын ая тухыг хангах Club House ч байрладаг гэдгийг тэмдэглэх хэрэгтэй болов уу.

Дашрамд хэлэхэд, ASEM VILLAGE-ийг сонирхож, ямар орчинд сүндэрлэснийг нь мэдэхийг хүсвэл доорх дугаарт холбогдож, үзэх боломжтой юм билээ шүү. 

ASEM VILLAGE-ийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарж, VISTA брэндийн фэйсбүүк хуудаст хандана уу. Эсвэл 8811-5193, 8911-0055 дугаарын утсаар нэмэлт мэдээлэл аваарай. 

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: