АНУ-д байрлах гэрүүдийн тухай таны заавал мэдэх ёстой баримтууд

8-р сар. 25, 2019, 6:58 p.m.

Орчин үеийн шийдэлтэй гэрт хонох тренд аялагчдын дунд түгэж байна. АНУ-ын Лос-Анжелес хотоос эхлээд Юта мужийн "Zion" үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүртэл гэр бий. Агаар солилцоо сайтай гэрт тавтай тухлаарай. 

Танд бид доорх гэрийг санал болгож байна. 

Техас мужийн Марфа хот 

Техас мужийн Марфа хотод шөнө түгэх оддыг хараалж болох энэхүү гэр бий. Техас мужийн Эль Пасо хотоос зүүн урд зүгт гурван цагийн зайтай орших нутагт 21 акр газрыг хамран энэхүү гэр бий. Энд дүүжин ор, халуун рашаан бий. Мөн унадаг дугуй түрээслэх боломжтой. Найзуудтайгаа ирмээр байна уу? Тэгвэл энэхүү гэрийн эргэн тойронд майхан барьж болно. 

Гэрийн түрээсийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарна уу. 

Юта мужийн Ордервилл хот 

 "Zion" үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо орших Ютагийн гэрийг танд санал болгож байна. Утасны сүлжээ хүртэл байхгүй учраас танд төгс амралт болно. Шөнийн тэнгэрийг ажингаа галын наадамд дулаацах энэхүү амралтын газрын гэрт 11 хүртэл хүн унтах боломжтой. 

Энэхүү гэрт амрахыг хүсвэл ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. 

Техас хотын Элжин хот

Техас мужийн Остин хотоос 30 орчим минутын зайд таван гэр та биднийг хүлээж байна. Гар урлалын эдлэлээр энэхүү гэрийн өнцөг булан бүрийг чимэглэжээ. Уг зэвүүн чимэглэл нь таныг их хотын завгүй хэмнэлээс холдуулж дөнгөнө. Гэр бүрт сонгодог бичгийн ширээ байх бөгөөд дүүжин оронд тухалж, ойр орчим зугаалах боломжтой. 

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.

Колорадо муж 

Хэрвээ та ууланд аялах хүсэлтэй бол энэ гэр танд яг тохирно. Денвер хотоос 30 минутын зайд онгон зэлүүд байгальд байрлах энэхүү гэр нь адал явдал хайдаг хэн бүрт нээлттэй. Шөнийн гайхалтай үзэмжийг тольдож, эргэн тойрноо 360 градуст харж болно. 

Энэхүү гэрийн тухай нэмэлт мэдээлэл авах бол ЭНД дарна уу.

Калифорни мужийн Лос-Анжелес хот 

Орчин үеийн шийдэлтэй эл гэр нь зөвхөн адал явдал хайгчдад зориулаагүй гэдгийг цохон тэмдэглэе. Алдарт "Hollywood"-ын дурсгалт газраас хэдхэн километрийн зайтай оршдог энэхүү газарт жүрж, лемон болон авокадо жимсний өнгөтэй унжуурга бүхий гэр бий. Хатуу модон шалтай, орчин үеийн тохь тухтай хэрэгсэл бүхий гэр таныг хүлээж байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

Вайоминг мужийн Саратога хот

Вайоминг мужийн Шайенн хотоос хоёр цагийн зайд энэхүү уулын гэр бий. Энэхүү тансаг зэрэглэлийн гэрт байрлах төлбөрт хоол болон хөтчөөр газарчлуулж морь унах үйлчилгээ багтсан байна. Гэр дотор таны тав тухыг бүрэн хангах хэрэгслүүд бий. Үүнд аварга том ор, арьсан буйдан зэрэг багтаж байна. Мөн Вайомингийн хөдөөх газар танд загасчлахаас эхлээд агаарт йога хийх боломжийг хүртэл санал болгож байна. 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай. 

Эх сурвалж: www.zillow.com 

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: