Манай гэр - Интерьертээ шинэ уур амьсгал авчрахыг хүсвэл даавуун эдлэл ашигла

7-р сар. 22, 2021, 1:59 p.m.

Хатуу эдлэлүүд өрөөг эмх цэгцтэй, тэгш хэмтэй харагдуулдаг бол зөөлөн эдлэлүүд нь тайван, эрч хүчтэй, саруулхан таатай уур амьсгалыг бүрдүүлдэг билээ. Тиймээс гэрийнхээ интерьер заслыг шинэчлэмээр санагдвал хамгийн түрүүнд зөөлөн эдлэл буюу хөшиг, орны бүтээлэг гэх мэт зүйлээ солиод үзээрэй.

Сүүлийн үед хүнд нүсэр засвар хийхээсээ урьтаж аль болох бага төсвөөр ухаалаг тохижуулахыг хүмүүс эрмэлзэх болсон юм. Жишээ нь, улирал солигдох бүрд эсвэл ямар нэгэн баярын уур амьсгал оруулахын тулд тухайн улирал болон баярыг илэрхийлэх өнгө материалтай даавуун эдлэлээр чимэглэж болно. Түүнчлэн, зөв өнгөний туяаг сонгож интерьерийнхээ ерөнхий элементүүдтэй нийцүүлж чадвал тухайн орчныг байгаагаас нь илүү саруулхан уужим харагдуулах боломжтой. Ингээд хэр их өөрчлөгдөж болохыг уншигч та бүхэнд харьцуулан хүргэе.

Энэ удаагийн нийтлэлийг бэлтгэхэд үндэсний үйлдвэрлэгч Номуда брэндийн гоёмсог бүтээгдэхүүнүүдийг ашиглав.

  1. Минимал цэмцгэр тохижилттой, нэг өнгөний уусалт бүхий зочны өрөөг зөвхөн даавуун эдлэлийг ашиглан интерьерийг нь шинэчилсэн байна. Том зүйлсээ хөдөлгөхгүйгээр хөшиг, буйдангийн дэр, ширээний бүтээлэг зэргийг сольсноор хэр их өөрчлөгдөж буйг уншигч та бүхэн ажиглаарай. 

Энэ удаагийн нийтлэлийг бэлтгэхэд үндэсний үйлдвэрлэгч Номуда брэндийн гоёмсог бүтээгдэхүүнүүдийг ашиглав.

2. Харин энэ зурган дээр унтлагын өрөөний чухал хэсэг болох орны бүтээлэг мөн хөшгийг сольсон байгааг та харж байна. Ингэж давуун эдлэл ашиглан интерьер дэх ерөнхий уур амьсгалыг өөрчлөх нь зардал багатай бас маш хялбар юм. Мөн зурганд ашиглагдсан Номуда брэндийн орны цэвэр даавуун хэрэглэл хэрэглэх тусам зөөлөрч, сайхан амрах боломжийг бий болгодог ба хэрэглэгчдэд өнгө материалын олон сонголтыг олгодог давуу талтай. Хамгийн гол нь бүх материалууд үйлдвэрлэгдсэн он сар, орц найрлагийн хувьд баталгаатай ирдэг учраас чанараа бүрэн илтгэдэг.


Эх сурвалж: Interior.mn

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай:

Let us do the work!
Login to submit your Home Finder request and get connected with leading agents and developers.

Нэвтрэх