Манай гэр - Таны байрны жижиг орон зайг цэлгэр харагдуулах 3 шилдэг арга

7-р сар. 22, 2021, 1:58 p.m.

Танай байр багтаамж багатай, жижигхэн байна уу?

Тавилгаа хэрхэн байрлуулахаа мэдэхгүй толгойгоо гашилгаж сууна уу?

Бүү санаа зов. Талбай багатай гэдэг нь та илүү ухаалгаар сэтгэх шаардлагатай л гэсэн үг. Яаж талбайгаа зөв ашиглаж, орон сууцныхаа тавилгыг донжтой байрлуулах вэ? гэсэн бодол хүн бүрт байдаг юм шүү. Тиймээс жижигхэн байр, амьдрах орчноо өөрийн хэрэгцээнд нийцүүлэн хүссэнээрээ тохижуулах хувилбаруудыг санал болгоё.

Будгаа мэдрэмжтэй сонго

Та жижиг өрөөндөө будгийн өнгөө зөв сонгох нь маш чухал. Зөв өнгө нь илүү том зайтай мэт сэтгэгдэл төрүүлдэг. Цагаан, цайвар шар, эсвэл цайвар саарал зэрэг уламжлалт завсрын өнгөнүүд нь маш сайн сонголт гэдгийг танд дуулгахад таатай байна. Эдгэр өнгөнүүд өрөөг тань илүү тод, саруулхан мэт мэдрэмж төрүүлдэг.

Мөн таазыг цагаан өнгөөр будах нь илүү задгай цэлгэр харагдуулдаг. Танд шууд л том тасалгаатай байшинтай болсон юм шиг санагдах болно. Эсвэл хар өнгөөр будах бас нэг арга бий. Та хар, бараан саарал өнгөөр будан өрөөгөө жижигхэн байгааг тодруулж, зоригтой алхам хийж болно. Бүдэг эсвэл бараан өнгөөр будсан аль нь ч бай өрөөгөө будна гэдэг нь таны хүссэн өөрчлөлтийг заавал авчрах нь дамжиггүй.

Ухаалаг хадгалалт

Жижиг талбайтай байшингууд ихэнхдээ агуулах, бидний нэрлэдгээр харанхуй өрөөгүй байдаг. Гэхдээ бүтээлч, уян хатан хадгалалтын шийдлүүдийг ашиглан та эд зүйлсээ ингэж хадгалаад үзээрэй.

Гал тогоо бол эд зүйлсээ хадгалахад маш тохиромжтой өрөө юм. Ингэхдээ:

  1. Хоол бэлдэх талбайгаа тусгаарлагдсан хүнс хадгалах шүүгээтэйгээр шийд
  2. Шүүгээн доор амтлагч, халуун ногоо болон шилтэй дарсаа байрлуул
  3. Шүүгээнийхээ хойно тугалган цаас, цэвэрлэгээний хэрэгсэл хадгалах тогтоогч байрлуул

Дээшээ харахаа бүү мартаарай! Тааз нь унадаг дугуй гэх мэт том зүйлсийг өлгөхөд хамгийн тохиромжтой газар бөгөөд ховорхон хэрэглэдэг эд зүйлсийг шүүгээний тавиур дээр байрлуулж болно.

Олон үйлдэлт тавилга

Танай гэр хязгаарлагдмал талбайтай бол тавилга чинь хоёр үйлдлийг зэрэг хийдэг байх нь чухал юм. Зарим эд зүйлсээ хадгалах, олон үйлдэл хийх боломжтой тавилга жижиг байшинд сонгох нь хамгийн тохиромжтой.

Хэрэв та унтлагын өрөөндөө хувцасны шүүгээгээ багтааж чадахгүй байгаа бол орныхоо доор шургуулга эсвэл хайрцаг байрлуулаарай. Мөн суудлаас хөлийн тавцан, ширээ рүү шилжих боломжтой зөөлөн эсвэл арьсан буйдан сонгоорой. 

Гутал, бээлий, ороолт зэргийг хадгалж болох сандлыг гэрийн хаалганыхаа ойролцоо байрлуулчих. Хэрвээ танд хоосон хана байгаа бол эвхдэг хоолны ширээ дүүжлээрэй. Төсөөлөөд үз дээ.

Хязгаарлагдмал орчин таны амьдралын хэв маягийг өөрчлөх ёстой гэсэн үг биш юм. Жижиг орон зай харин ч таны амьдралыг илүү хялбаршуулах гайхалтай арга юм. Бүтээлч сэтгэлгээтэйгээр та өөрийнхөө амьдрах орчинг замбараагүй биш харин ч зохион байгуулалттай, тохилог болгож чадна.

Танд амжилт хүсье.

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай:

Let us do the work!
Login to submit your Home Finder request and get connected with leading agents and developers.

Нэвтрэх