Шилдэг дизайнеруудын ТОП 4 зөвлөгөө

7-р сар. 22, 2021, 4:42 p.m.

Ажлын байр, гэр, сургууль цэцэрлэг гээд дотоод орчныхоо интерьерийг өөрчлөхөөр зэхэж буй хэн бүхэнд энэ нийтлэл яг тохирох болно. Ямар ч төлөвлөгөөгүй, хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол мэргэжлийн дизайнеруудын үйлчлүүлэгчдээ өгдөг нийтлэг зөвлөгөөг уншаад чиг баримжаа аваарай.

Ямар стилээр тохижуулахаа шийд

Заримдаа тухайн хүний өрөө болон гэрийн тохижилт хувь хүний ертөнцийг илэрхийлж байдаг. Хаана илүү тайван, тухтай байж чадах вэ? Яг тэр орчноо л гэртээ бий болгохын тулд мэдээж мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч гэрийнхээ зай талбайг сайн тооцоолох хэрэгтэй. Туршлагатай мэргэжилтнүүд таны сонирхол, ажил мэргэжил, амьдралын хэв маяг зэргийг асууж мэдээд зөвхөн танд тохирсон стилийг санал болгож чадна. Мэдээж юунаас урам зориг авдагаа зөв тодорхойлох нь чухал. Юу хүсэж байгаагаа нэг жагсаагаад үзээрэй.



 

Таалагдахгүй зүйлсийг хас

Экспертүүдийн зөвлөгөөнөөс үйлчлүүлэгч эцсийн сонголтийг хийж, өөрийн гэсэн үнэ цэнээ шингээх хэрэгтэй. Дизайнерууд зөвхөн санал болгоно, харин та өөрөө сонголтоо хийх учиртай юм. Маш гоё засалтай боловч чинийх гэх орон зай үгүй бол амьгүй харагдана. Тиймээс энгийн нэг л дүрэм үйлчлэх ёстой. Энэ бол амьдрах орчноо өөрийнхөө зүйлсээр дүүргэх юм.



Гол зүйлд төвлөр

Нэг дор гэрийн чимэглэлүүдийг хэтрүүлэх хэрэггүй. Гэхдээ зохист хэмжээг бодолцож зөвхөн чухал зүйлсэд анхаарал хандуулдаг минималаас эхлээд ретро юмуу классик гээд аль нэг хэв маягийг баримтлаарай. 2020 онд минимал байдлын эсрэг илүү чөлөөтэй бүр максимал хэв маяг ч тренд үүсгэх төлөвтэй байгаа. Хэт баригдмал санагдвал Transional буюу бүх интерьерт төгс зохицдог, аль ч стильтэй холбогдож, уусч чаддаг тавилга гэж байдаг. Үүнийг ашиглан өөрийн мэдрэмжээр чөлөөтэй сэтгэж, өвөрмөц байдлаар тохижилтоо хийх гээд үзээрэй. Гол зорилго нь амьдрах орчиндоо жаргалтай тухтай, гоо зүйг мэдрэх шүү дээ.

 

 

Хэтэрхий их хичээсний хэрэггүй

Хэт их хичээл зүтгэл эцэстээ хэтэрдэг гэдгийг бүү март. Үнэхээр сайхан урлагийн бүтээлүүд байсан ч нэг дор байвал онцгойрч харагдахгүй. Тиймээс аливаа зүйлийн тунг зохистой тохируулвал илүү үзэсгэлэнтэй.

 

 

Interior design by Axel Vervoordt

 

© Энэхүү нийтлэлийг interior.mn сайтын албан ёсны зөвшөөрөлтэй нийтлэв. 

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай:

Let us do the work!
Login to submit your Home Finder request and get connected with leading agents and developers.

Нэвтрэх