Орчны танилцуулга | Зайсан

3-р сар. 14, 2019, 9:33 a.m.

Зайсан бол орчин цагийн Улаанбаатар хотын нийгмийн зиндааг тодорхойлж буй хамгийн үнэт цэнэт бүс тэр хэрээр олон хүн очиж ажиллаж, амьдрахыг хүсэж буй хороолол болон өөрчлөгдөж байна. Зайсан толгойн ар, өврийг ороосон оффисын барилга, орон сууцнууд нь хотын төв цэгт хамгийн ойр хэрнээ агаарын бохирдол багатай гэдгээрээ бусад бүсээс ялгардаг. Монгол Улсын төв цэг болсон Төв шуудангийн уулзвараас урд зүгт ердөө гурван километр зайтай энэ орчимд Монголын барилгын компаниуд тансаг зэрэглэл гэх стандартыг тогтоож байна. 

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Хан-Уул дүүргийн орчны танилцуулга

Хан-Уул дүүргийн 360 аялалтай танилцана уу. 

Энэхүү орчны танилцуулгад уншигч таны газрын зургаас харж байгаачлан Туул голын урд хэсэг буюу Хан-Уул дүүргийн 11 болон 15-р хорооны зарим хэсгийг Зайсангийн бүсэд хамааруулж бичлээ. 

Төвлөрөл 

Хотын төв цэгээс гурван килметрийн зайтай энэ бүсэд өнгөрсөн жилүүдэд төвлөрөл нэмэгдэж байгаа нь бидний нүдний өмнө сүндэрлэх олон барилгаас анзаарагдана. Төвлөрөл огцом нэмэгдэж байгааг батлах тоон үзүүлэлт ч бий. Жишээ нь, Үндэсний статистикийн хорооны мэдээллээс үзэхэд Хан-Уул дүүргийн 11-р хорооны хүн ам таван жилийн дотор 69, 15-р хорооных 98 хувиар тус бүр нэмэгдсэн байна. 

Төвлөрөл нэмэгдэж байгаатай холбоотойгоор замын түгжрэл харьцангуй нэмэгдэж байгаа боловч хотын төвд ойр байршдагийн хувьд ажил албандаа алхаад явчих боломжтой. Дашрамд хэлэхэд, Зайсан орчим нь харьцангуй утаа багатай бүсийн хувьд эрүүл агаарт алхаж, аялал зугаалга хийхэд хамгийн тохиромжтой газар юм. 

Зайсан орчмыг үнэ цэнэтэй болгож буй өөр нэг үзүүлэлт нь найрсаг хөршүүд юм. Нийгэмд өөрийн байр суурийг нэгэнт олж, хувь хүний хувьд төлөвшсөн лидерүүд Зайсанд амьдарч байгаа нь нэг талаас энэ бүсийг амар тайван болгож, тэр хэрээр үр хүүхдээ өсгөх хамгийн таатай хэсэг болж байна. Нөгөө талаас орчин цагийн орон сууцны шинэ хорооллууд хуучин байртай харьцуулахад оршин суугч өөрийн хүслээр засварын ажлыг хийж, өрөөний зохион байгуулалтыг өөрчилж болдог нь Зайсан орчмын байрыг улам ч сэтгэл татам болгодог.   

Байрны төрөл 

Зайсан орчимд тансаг зэрэглэлийн орон сууцны хороолол сүндэрлэдэг гэж хүмүүс ихэвчлэн боддог. Гэхдээ энэ орчимд дунд түвшний байр ч бий. Хэрвээ уншигч та сайн хайж чадвал Зайсан орчимд дундаж үнэтэй, тохьтой байрууд бий.  

Өндөр зэрэглэлийн төслүүд 

Улаанбаатар хотын өндөр зэрэглэлийн нэлээн олон төсөл Зайсан орчимд сүндэрлэж байна. Төслүүдийн давуу талыг мэдэхийг хүсвэл та ЭНД дарж илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. 

 

Эх сурвалж: Тэнхлэг зууч

Дунд түвшний орон сууц

Зайсан орчмоос та дунд түвшний орон сууц олох боломжтой. Дээр дурдсан Зайсан орчмын өндөр болон бизнес зэрэглэлийн орон сууцнаас бусад нь дунд түвшний байрны ангилалд хамаарч магадгүй. "Тэнхлэг зууч" компанийн мэдээллээс үзэхэд, өнгөрсөн 2018 онд дунд түвшин гэх ангилад багтаж буй орон сууцны дундаж ханш ам метр тутамдаа 2.2 сая төгрөгтэй тэнцэж байна. 

Үйлчилгээний газрууд

Миний дэлгүүр, Good Price, Circle K зэрэг хүнсний сүлжээ супермаркет Зайсанд бий. Мөн Зайсан Хилл цогцолбороос аятайхан зоогийн газар болон бусад үйлчилгээг авч болно. Уг цогцолборт кино театр, хүүхдийн тоглоомын төв, зарим төрлийн дэлгүүр ч байдаг. Хурим хүртэл хийх боломжтой гэсэн. Урин дулааны улиралд Зайсан толгойг зорих хүмүүс Зайсан Хиллийн бэлд байрлах "Food street"-ээс шорлог, хуушуур тэргүүтэн авч, усан оргилуурын орчимд сэрүүн агаар мэдрэн тухалж болох юм. Зайсангийн шөнийн амьдрал ч зугаатай байх болно. Зайсан Хилл цогцолборт EON клуб бий.  


 Zaisan Hill 

  • Утас: 7500-1111

Zaisan Square 

  • Утас: 7733-8939 

Миний дэлгүүр 108(Зайсан)

  • Утас: 7575-6061

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Улаанбаатарт үйлчилгээний соёл нэмж буй 6 супермаркет

Зайсанд монолчуудын дунд хэдийнэ танил болсон кофе шопууд ч бий. 

  • Tom n Toms
  • Caffe Bene 
  • Coffee Mania

Зайсан орчимд мөн үйлчлүүлэгчдийн сэтгэлийг татах янз бүрийн ресторан, паб, лоунж үйл ажиллагаа явуулдаг. Европ, Хятад, Солонгос гэх мэтээр төрөлжсөн хоол зардаг ресторан ч бий. Мөн түргэн хоолны KFC, Pizza Hut-н сүлжээ ч байрлаж байна. 

Дашрамд хэлэхэд, Зайсанд "Grand Med" эмнэлэг үйл ажиллагаа явуулж байна. Мөн Зайсангийн бүсээс холгүй "Intermed" эмнэлэг бий. Эрүүл мэндийн бусад үйлчилгээг ч ойрхоноос авч болно. Жишээлбэл, Хүрмэн болон Монос эмийн сангийн салбар байрладаг.  

Сургууль, цэцэрлэг


 35-р цэцэрлэг 

  • Хаяг: ХААИС-ийн баруун талд 
  • Утас: 11-341194

32-р сургууль 

  • Хаяг: ХААИС-ийн урд талд 
  • Утас: 11-341938

115-р сургууль

  • Хаяг: Улаанбаатар рашаан сувилалын урд талд  
  • Утас: 7012-0115

Зайсан орчимд 32 болон 115-р сургууль байрлаж байна. Мөн хувийн хэвшлийн Улаанбаатар-Америк дунд сургууль энэ бүсэд байрладаг. Улсын цэцэрлэгийн хувьд Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт 35-р цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Мөн хувийн хэвшлийн цэцэрлэгүүд ч энд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Нийслэлийн Боловсролын газраас гаргадаг цэцэрлэгийн хамран сургах тойргийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай. Харин сургуулийнхийг ЭНД дарж авна уу. 

 Хувийн цэцэрлэгүүдийн хаяг, утасны дугаарын мэдээлэлтэй танилцана уу.


 Анар

  • Хаяг: ХУД, 11-р хороо Ар зайсангийн гудамж, 95-р байр
  • Утас: 99117150

Анүүлэн аз жаргал 

  • Хаяг: ХУД, 15-р хороо, Туул голын гудамж, 69А байр
  • Утас: 99110392

Амилагийн багачууд 

  • Хаяг: ХУД, 15-р хороо, Үйлдвэр Зайсан гудамж, 33 тоот
  • Утас: 89092121

Болор-Өргөө

  • Хаяг: ХУД, 11-р хороо, Цэцэг хотхон, 46-гийн 3, 4 тоот
  • Утас: 91011149 

Бумбаахай

  • Хаяг: ХУД, 15-р хороо, Цэлмэг хотхон, 87-р байр
  • Утас: 88003949

Бөднө  

  • Хаяг: ХУД, 11-р хороо, Дүнжингаравын 49-1 тоот
  • Утас: 99185176

Бяцхан Сондор 

  • Хаяг: ХУД, 11-р хороо Гэрэлт хотхоны 23-2-72 тоот
  • Утас: 88111349

Бяцхан Монгол Дөрвөн улирал 

  • Хаяг: ХУД, 15-р хороо, Стадион оргил 5 байр 1 тоот 
  • Утас: 88115537

Ивээлийн найзууд

  • Хаяг: ХУД, 11-р хороо, Анома 78-1
  • Утас: 88119307 

Гурван хөгжил зайсан

  • Хаяг: ХУД, 11-р хороо, Хатан туул хотхон 30-1
  • Утас: 99112823

Сэргэлэн Найзууд 

  • Хаяг: ХУД, 11-р хороо, Энхжин хотхон
  • Утас: 86111308

Жимсхэн 

  • Хаяг: ХУД, 11-р хороо, Зайсангийн гудамж, Алтай Хаус хотхон, 1-р  блок 
  • Утас: 86005858

 Эх сурвалж: ХУД-ийн Боловсролын хэлтэс

 

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: