ОРЧНЫ ТАНИЛЦУУЛГА | СӨҮЛИЙН ГУДАМЖ

1-р сар. 23, 2019, 1:39 p.m.

“Хэзээ ч унтдаггүй гудамж”. Энэ бол та бидний Сөүлийн гудамж нэрээр нь сайн таних гудамжийн шинэ тодотгол тэр хэрээр энэ орчим нь нийслэл хотын метрополитан өнгө төрхийг илэрхийлэгч соёл, үйлчилгээний төв, хоногийн 24 цагийн турш хөл хөдөлгөөнөөр тасардаггүй завгүй гудамж, улаанбаатарчуудын амралт, чөлөөт цагаа өнгөрүүлдэг газар болж байна. Үйлчилгээний газрууд олноор төвлөрсөн энэ газрыг Шөнийн гэрэлт гудамжаас гадна Хүүхдийн 100 гэх нэрээр нь зарим уншигч мэдэх биз ээ. 

 

Байршил:  Хотын төв

Агаарын чанарын индекс: Энэ бүст хамгийн ойр орших Баруун 4 зам орчмын агаар бага зэргийн бохирдолтой гэх ангиалад багтаж байна

Дэд бүтэц: Зам харилцаа сайтай, ус дулааны хангамж сайн

Орчин: Оффис, үйлчилгээ төвлөрсөн бүс 

Сургууль: 6-р сургууль, Монгол Оросын хамтарсан 3-р сургууль, 

Цэцэрлэг: 

Хоногийн 24 цаг хөл хөдөлгөөнөөр тасардаггүй Шөнийн гэрэлт гудамж Циркийн баруун хойд талын Хангай зочид буудлаас Наран Плаза хүртэлх 440 метр замыг хамардаг. Харин Сөүлийн гудамж нь үүнээс хавьгүй том гэдгийг уншигч та ч мэдэх биз ээ. Энэ орчмын замын хөдөлөгөөнийг үдэш хязгаарладаг учраас Улаанбаатарын автомашингүй цор ганц гудамж болж байна. Орчин цагт түлхүү баригдсан намхан байшингуудаар өнгө зүс нь бүрддэг Шөнийн гудамжинд 10 гаруй ресторан тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Харин урин дулааны цагт эндээс “Street food” амтлах боломжтой. Өнгөрсөн онд гэхэд л 24 аж ахуй нэгж жижиглэнгийн худалдаа эрхлэх зөвшөөрөл авсан тухай Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээлж байна. 

Хотын төвийн энэ бүст  томоохон зах, худалдааны төвүүд ч бий. Наран Плаза худалдааны төв Good Price cупермаркеттай хөрш зэргэлдээ үйл ажиллагаа явуулаад он удаан жилийг ардаа үлдээжээ. Мөн Меркури худалдааны төв, Саруул зах Сөүлийн гудамжтай тун ойрхон байршиж байна.

Мэдээж их хотын өнгө төрхийг илэрхийлж буй хүн хөдөлгөөн ихтэй орчмын хувьд ажиллаж, амьдрахад чимээн шуугиан ихтэй байж мэднэ. Гэхдээ амьдралын завгүй хэмнэлтэй ажил хэрэгч эрхмүүд энэ орчимд амьдарах нь цаг хугацааг хэмнэх том давуу талтай. Үзвэр үйлчилгээ, сургууль цэцэрлэг, хотын төвийн бүх оффисууд руу алхаад л орчих боломжтой нь хамгийн том давуу тал гэдгийг зориуд цохон тэмдэглэе.

Сургууль, цэцэрлэгийн хувьд хүртээмжтэй гэж энэ бүсийг тодорхойлж болно. Та бидний Орос гурав нэрээр сайн таних сургалтын чанар, стандарт сайтай Орос Монголын хамтарсан сургууль энэ бүсэд байршдаг. Мөн хөлбөмбөгийн багаараа алдартай 6-р сургууль ч энд бий. Энэ бүстэй ойрхон сайн сургалттай сургуулиуд ч бий. Сөүлийн гудамжаас зүүн зүгт лабратори нэг байрладаг бол баруун талд нь 11-р сургууль бий. Хувийн болон улсын цэцэрлэгүүд ч энэ бүсэд байрладаг. 

 

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: