Орчны танилцуулга | Маршалын гүүр

3-р сар. 6, 2019, 6:12 p.m.

Улаанбаатар хотын зүүн урд байрлалтай Маршалын гүүр орчим нь өнгөрсөн 10 жилд хамгийн их өнгө төрхөө өөрчлөв. Энд өрнөж буй бүтээн байгуулалтын ажлын эрч Маршалын гүүр орчмыг Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс тэр хэрээр худалдаа үйлчилгээний бизнест шинэ боломжийг авчирч байна. Хотын төв цэгээс яльгүй зайтай, нийтийн тээвэр төдийлөн явдаггүй учраас Маршалын гүүр орчмын төслүүдийн showroom-ийг уншигч та үзэж амжаагүй байж мэднэ. Гэхдээ энэ хавьд орон сууц сонирхож буй бол доорх зөвлөгөө тус болно гэдэгт итгэлтэй байна. 

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Орчны танилцуулга | Хан-Уул дүүрэг

Маршалын гүүрийн засварын ажил 2010 онд дуусах хүртэл энэ хэсэгт хүмүүс нэг их ирдэггүй байв. Их тэнгэрийн ам буюу Монгол Улсын төрийн гурван өндөрлөгийн гэрийг хотын төвтэй шулуун холбосон Маршалын гүүрний зам засварын ажил дөрвөн жил үргэлжилсэний эцэст 2010 онд ашиглалтад оржээ. Үүнээс хойш уг гүүр Богд Хан Уулын зүүн бэлийн амуудыг нийслэлийн төв цэгтэй шууд холбож, улмаар уулын зам тавигдсанаар Sky Resort-ын зам дагуу чинээлэг давхаргынханд зориулсан хаус, үйлчилгээний газрууд шилээ даган баригдсан юм. Гэрээсээ хотын төв, хотын төвөөс гэр гэх чиглэлд зорчих боломжит худалдан авагчдын урсгал энэ орчимд шинэ үйлчилгээний төв, оффисын барилгыг барих суурь хүчин зүйл болов. Мөн энэ орчимд бүтээн байгуулалтын ажил идэвхжсэнээр өдгөө чанар чансаагаараа монголчуудын дунд хэдийнэ танигдсан дараах төслүүд энд сүндэрлэж байна. 

Үүнийг дор дурдвал: 

Time Square 

River Garden 

Hunnu 2222 Residence 

King Tower 

Khan Hills 

Japan Town

Дээр дурдсан төслүүдийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарж, oly.mn цахим хуудасны ШИНЭ ТӨСӨЛ хэсэгт холбогдоорй. 

Дашрамд хэлэхэд, ТЭСО компани Маршалын гүүр орчимд Sky Garden буюу Тэнгэрийн цэцэрлэг гэх нэртэй шинэ төсөл хэрэгжүүлж байна. Энэ төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.  

Сургуулийн бүс

Маршалын гүүр орчимд шинэ үеийн боловсролыг түгээх хувийн сургуулиуд байршиж байгаа нь хүүхэд залуучуудын мөрөөдлийн орчинг бий болгож байна. Энд “Orchlon International School”, “International School of Ulaanbaatar” болон Сакура бүрэн дунд сургууль байршдаг. Мөн Хобби сургууль шинэ байраа энд барихаар төлөвлөж байгаа гэнэ. Дээр дурдсан тансаг зэрэглэлийн долоон төслийн борлуулалтын чамгүй хувийг сургуультай ойр байршил гэх давуу тал нь бүрдүүлдэг гэсэн. 


 Orchlon International School 

International School of Ulaanbaatar

 


 Хаан хаалга

Маршалын гүүрний гэр хэлбэрт хаалгыг уншигч та анзаардаг байх. Том арк маягийн энэ хаалгыг Хаан гэж нэрийддэг. Хаалганаас цааш Их тэнгэрийн ам хүрэх гүүрийг тамгатай морьдоор холбосон юм. Ингэснээр төр засгийн тэргүүн, гадны зочид төлөөлөгчид энэ хэсгээр зорчихдоо Монголын соёл уламжлалыг сонирхох боломжтой. Хаан хаалга нь гэр хэлбэртэй түүн доогуураа орж гарах зориулалттай, газар тэнгэр, уул усаа билэгдэж соёмбоо байрлуулжээ. Дөрвөн зүг, найман зовхис, өнгөрсөн ба ирээдүй, газар тэнгэрийг нарийн утгачилж энэхүү хаалгыг хийсэн хийсэн аж. Дашрамд хэлэхэд, хаалганд нэг ч шавар ороогүй, бүгдийг нь зузаан төмөр металлаар хийсэн байна. Хаан хаалга 19 метр өргөнтэй, 13.5 метр өндөртэй цул төмөр хаалга юм. 

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн  

Ѳмнѳх    |    Дараах

Маршалын гүүр орчим нь Цэцэрлэгт хүрээлэнтэй тун ойр байршдаг. Маршалын гүүрнний зүүн хойно байрлах цэцэрлэгт хүрээлэн рүү амралтын өдөр алхаад орчих боломжтой. Нийслэлийн иргэд чөлөөт цагаа өнгөрөөх цогц орчин болсон энэ цэцэрлэгт хүрээлэнд Ботаникийн бичил цэцэрлэг бий. Мөн хүүхэд залуучууд тоглох боломжтой сагсны талбай, дугуйт зам ч байдаг нь олны урсгалыг урин дулааны цагт Цэцэрлэгт хүрээлэнд татаж байдаг.  

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Орчны танилцуулга | Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 

Худалдаа үйлчилгээний төвүүд 

Энэ орчимд худалдаа үйлчилгээ явуулах аж ахуйн нэгжийн тоо нэмэгдэж байна. Маршалын гүүр орох зам дагуу “Их Монгол Плаза” үүд хаалгаа нээсэн. River Garden хороололд харин Номин супермаркетийг дотроо байгуулсан River Tower бий. Бусад жижиг худалдааны байгууллага ч River Garden хороололд байрладаг.

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Улаанбаатарт үйлчилгээний соёл нэмж буй 6 супермаркет

Дашрамд хэлэхэд, Солонгосын сүлжээ их дэлгүүр болох Имарт Маршалын гүүр орчимд үүд хаалгаа нээхээр барилгын ажилдаа оржээ. 

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: