Орчны танилцуулга | Удирдлагын академи

4-р сар. 2, 2019, 5:19 p.m.

Намын дээд гэх нэршлээр хуучин олны дунд танигдсан энэ газрыг өдгөө Удирдлагын академи нэрээр нь хүмүүс андахгүй байх. Зайсан толгой руу явах замд байрлах энэ бүс нь өнгөрсөн жилүүдэд хамгийн их төвлөрөлтэй бүс болон хувирав. Төвийн ус, дулааны системд холбогдсон гэдгээрээ энэ бүс Зайсан орчмоос ялгарч байна. Үүнийг дагаад байрны ашиглалтын зардал буурдаг давуу талтайг уншигч та мэдэж байгаа биз ээ. 

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Орчны танилцуулга | Хан-Уул дүүрэг

Удирдлагын академийн бүс гэдэгт Туул голын хойд хэсэг буюу Хан-Уул дүүргийн 15-р хороо хамаарч байна. Энэ бүс нь урд талаараа Зайсан, зүүн талдаа Маршалын гүүр орчим, баруун талаараа Улаанбаатар сувилал, хойд талаараа 120 мянгаттай хиллэж байна. 

Төвлөрөл 

Удирдлагын академи нь сүүлчийн таван жилийн дотор хамгийн их төвлөрөл нэмэгдэж буй бүс болж байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 15-р хороо нь 2012 онд 12 мянган иргэнтэй байсан бол 2017 оны жилийн эцсийн байдлаар энэ тоо 23.8 мянга болж огцом өсжээ. Ингэснээр Хан-Уул дүүргийн хамгийн олон хүнтэй тэр хэрээр хамгийн олон өрхтэй хороо болж байгаа юм. Тус хороонд нийт 6846 айл байгаа нь зэргэлдээх нэгдүгээр хороо(120 мянгат)-ноос гурав дахин өндөр үзүүлэлт.

Өнгөрсөн оны наймдугаар сарын эцсийн байдлаар орон сууцны 223 байр, амины 67 орон сууц, шинээр ашиглалтад орсон 18 байр тус хороонд байгаа тухай мэдээллийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдээлж байна. Мөн тус хороонд 250 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. 

Нийслэл хотын урд хэсэгт байршдагийн хувьд Удирдлагын академи орчимд агаарын бохирдол харьцангуй бага. Энэ давуу тал нь хотын төвд ойр оршдогтой сүлэлдсэнээр барилгын төсөл хэрэгжүүлэгчдийн анхаарлыг хамгийн түрүүнд татсан газар болж хувирсан юм. Энэ орчимд орон сууцны шинэ шинэ төслүүд хэрэгжихийн хэрээр дэлгүүр, үйлчилгээний төвүүд байгуулагдсаар байна. 

Үйлчилгээний газрууд

Удирдлагын академийн бүсэд Гэгээнтэн цогцолбор, Оргил худалдааны төв байршдаг. Мөн шинээр байгуулагдсан Zaisan Star худалдааны төв нь энэ бүсэд байршдаг. Үүнээс гадна орон сууцны шинэ төслүүд барилгын нэгдүгээр давхарт оршин суугчдын хэрэгцээг хангах жижиг супермаркет, үсчин, гоо сайхныг төлөвлөсөн байдаг. 

Гэгээнтэн цогцолборт Солонгос, Хятад, Япон зоогийн газар болон хүүхдийн тоглоомын төв байршдаг. Мөн “Caffe Bene” кофе шоп бий. Түүнчлэн Худалдаа хөгжлийн банкны салбар Гэгээнтэн цогцолборт байршиж байна. Харин Оргил худалдааны төвд төрөлжсөн дэлгүүрүүд үйл ажиллагаа явуулдаг. Мөн жолооны курсээс эхлээд хүүхдийн тоглоомын төв ч Оргилд байршиж байна. Түүнчлэн “Монос” эмийн сан энд бий. 

Энэ бүсэд түүхийн үнэ цэнэт барилга байгууламж ч бий. Богд хааны ордон музей болон Богдын өвлийн ордон энэ бүсэд байршдаг. Хэрвээ хүсвэл та хүүхдүүдээ дагуулаад Богд хааны ордон музейд зочлох боломжтой. 

Эрүүл мэндийн үйлчилгээний хувьд "Интермед" эмнэлэг Удирдлагын академийн бүсэд хамгийн ойр оршдог. Мөн Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг ч холгүй байршиж байна. 

Сургууль, цэцэрлэг


 115-р сургууль 

  • Хаяг: Улаанбаатар рашаан сувилалын урд 
  • Утас: 7012-0115

Оргил сургууль

  • Хаяг: Удирдлагын академийн баруун хойно
  • Утас: 99024102
  • Фэйсбүүк хуудас: Оргил сургууль 

218-р цэцэрлэг 

  • Хаяг: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Махатма ганди гудамж
  • Утас: 7012-0218

Хан-Уул дүүргийн 15-р хорооны иргэд Удирдлагын академитай ойр оршдог 115-р сургуульд хүүхдээ оруулж болно. Эсвэл хувийн хэвшлийн “Оргил” сургууль энэ бүсэд байршиж байна. Ерөнхий боловсролын сургуулиудтай холбоо барих утасны дугаарыг ЭНД дарж аваарай. 

Цэцэрлэгийн хувьд тус хорооны хүүхдүүдийг 218-р цэцэрлэг хүлээж авдаг аж. Тус цэцэрлэгтэй холбоо барихыг хүсвэл ЭНД дараарай. 

Хувийн цэцэрлэгүүдийн хаяг, утасны дугаарын мэдээлэлтэй танилцана уу.  


 Анүүлэн аз жаргал 

  • Хаяг: ХУД, 15-р хороо, Туул голын гудамж, 69А байр
  • Утас: 99110392

Амилагийн багачууд 

  • Хаяг: ХУД, 15-р хороо, Үйлдвэр Зайсан гудамж, 33 тоот
  • Утас: 8909-2121

Бумбаахай

  • Хаяг: ХУД, 15-р хороо, Цэлмэг хотхон 87-р байр
  • Утас: 8800-3949 

Бяцхан сондор-1

  • Хаяг:  ХУД, 15-р хороо Жаргалант хотхон зүүн хаалга
  • Утас: 8811-1349

Далай 

  • Хаяг: ХУД, 15-р хороо, 49-р байр, 1101 тоот
  • Утас: 9101-1149, 9982-5776

Жаргалтай ирээдүй

  • Хаяг: ХУД, 15-р хороо, Хурд-Рапит 23-р байр
  • Утас: 8808-3978

Мөөжиг жөөжиг 

  • Хаяг: ХУД,15-р хороо, 5А байр
  • Утас: 9909-4001

Нархан үрсийн ордон

  • Хаяг: ХУД-ийн 15-р хороо Гандигийн гудамж Нархан оотхон 53-01 тоот
  • Утас: 8811-4605

Номуухан

  • Хаяг: ХУД-ийн 15-р хороо Үйлдвэрийн гудамж 56г байр 
  • Утас: 9911-5881

Орчлон

  • Хаяг: ХУД, 15-р хороо, Стадион оргил
  • Утас: 8801-1762

Оюунлаг жаалууд

  • Хаяг: ХУД, 15-р хороо, Цэлмэг хотхон, Туул-Өргөө, 85-р байр 
  • Утас: 9595-0008

Талст-21 

  • Хаяг: ХУД, 15-р хороо, 69-4
  • Утас: 9911-7088

Тугалхан

  • Хаяг: ХУД, 15-р хороо, Туулын хөвөө хотхон 36-16, 17, 18 
  • Утас: 9860-7045, 9919-7049

Цэнгэлтэй жаалууд

  • Хаяг: ХУД, 15-р хороо, Ганди гудамж, Рапит харш хороолол, 17 байр 28 тоот 
  • Утас: 9908-5869

Цэцэгбал

  • Хаяг:  ХУД, 15-р хороо, Ганди гудамж, Рапит харш хороолол, 27-2
  • Утас: 9914-7604, 9911-3055

Цэцэгхэн

  • Хаяг:  ХУД, 15-р хороо, 69б-2 тоот
  • Утас: 9919-6315

Чогжоохон

  • Хаяг: ХУД, 15-р хороо, Хурдын 19-1
  • Утас: 9979-7230

 

 

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: