ОРЧНЫ ТАНИЛЦУУЛГА | 100 АЙЛ

1-р сар. 22, 2019, 7:21 p.m.

Хүссэн ч, эс хүссэн ч 100 айл нийсэл хотын нэг өнгө төрх, амьдрал ахуйгаа залгуулдаг гол худалдааны гудамж, тэр хэрээр хүн хөл ихтэй, хөсөг тэрэг нь дийлддэггүй барилгын материалын төв зах байсаар байх болно. Эрэг шураг, эмульс замаска гээд хийх ажлын жагсаалтаа цаасан дээр дурайлгасан олон зуун хүн шийдэх асуудлынхаа хариуг хайсаар 100 айлыг зорин ирж, шийдлээ олчихоод буцдаг замтай. 

Байршил:  Хотын төд ойр

Орчин: Хөл хөдөлгөөнтэй

Сургууль: Сургуулийн хүртээмж харьцангуй сайн

Цэцэрлэг: Цэцэрлэгийн хүртээмж сайтай

Үйлчилгээний газар: Төрийн болон хувийн үйлчилгээнд ойр байршилтай

Энэ орчмын аж амьдрал хөл хөдөлгөөн, хүний цуваа мөн барилгын материалын зарим үйлдвэр байрладагтай холбоотойгоор шороо тортог, замын түгжрэл ихтэй боловч үйлчилгээний газруудад хамгийн ойр байршил гэдгээрээ бусдаас ялгарч байна. Жишээ нь, 100 айл орчимд улсын гурван эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг. Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв буюу Дүүргийн эмнэлэг ЭНД  бий. Мөн та бидний “Хүүхдийн хоёр” гэх нэрээр нь сайн мэдэх Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг 100 айлд байршдаг бөгөөд 24/7 ажиллах цагийн хуваарьтайг онцлох хэрэгтэй. Түүнчлэн Монголд цор ганц Арьсны өвчин судлалын үндэсний төв энд байршиж байна.

100 айл орчмоос хийсэн гэрэл зургийн сурвалжлагыг хүргэж байна 

Төрийн үйлчилгээнд ч 100 айл орчмынхон ойр амьдардаг. Жишээ нь, гадаад пасспорт олгодог Улсын бүртгэлийн ерөнхий газар энд бий. Бүртгэлтэй холбоотой өөр бусад төрийн үйлчилгээг эндээс авах боломжтой. Мөн Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс 100 айлд байрладаг. 

Энэ бүсийн хамгийн гол онцлог болох барилгын материалын худалдаа, үйлчилгээг 800 гаруй аж ахуй нэгж, хувь хүн олон нийтэд үзүүлж байгаа гэх албан ёсны тоог Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс өгч байна. Нийслэл хот өргөжин тэлж, өнгөжин жавхаажиж, барилга байгууламж нэмэгдэхэд нэг талаас дээр дурдсан аж ахуйн нэгжүүд өөрсдийн өнгө төрхөөр нөлөөлжээ. Тэдний сонголт, үзэмжээр тоноглогдсон байшин, барилга нийслэл хот гэлтгүй хөдөө орон нутагт ч байгаа нь гарцаагүй. Нөгөө талаас, 100 айлын захыг нүүлгэх тухай яриа нь он удаан жил дамнасан шигээ олон хүний эсэргүүцэл, байр суурьтай тулсаар өдий хүрсэн нь цаашдаа ч энэ орчмын амьдрал урьдын адил урагшлахын илэрхийлэл ч байж мэдэх юм.  

Сургууль цэцэрлэгийн хувьд энэ бүсийг хүртээмжтэй гэх ангилалд хамруулж болно. Энэ орчимд улсын 7 цэцэрлэг, 5 сургууль үйл ажиллагаа явуулж буйг доорх графикаас хараарай. 

Цэцэрлэг: 

75-р цэцэцрлэг 

216-р цэцэрлэг

69-р цэцэцрлэг

234-р цэцэцрлэг

24-р цэцэцрлэг

17-р цэцэцрлэг

186-р цэцэцрлэг

 

Сургууль: 

131-р бага сургууль

16-р сургууль

3-р сургууль

29-р сургууль

116-р сургууль

 

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: