Oly List | Суруга Центрт ямар үйлчилгээ явуулж болох вэ?

12-р сар. 9, 2019, 5:01 p.m.

Маршалын гүүр орох зам дагуу байрших Суруга Центрийг та харсан байх. Энэ барилга бол тэр чигтээ бизнесийн шинэ боломж юм. Их хотын хамгийн боломжит худалдан авагчид амьдрах болсон энэ бүсэд бизнес хийх нь таны амжилтын тал хувийг бүрдүүлнэ гээд хэлчихвэл үнэнээс нэг их зөрөхгүй болов уу. Учир нь нийслэлийн хамгийн өндөр төлбөртэй хувийн сургуулиуд энд байршиж байгаатай холбогдон худалдан авах чадвар өндөртэй эцэг, эхчүүдийн урсгал энд төвлөрч байна. 

Ингээд Суруга Центрт үйл ажиллагаа явуулж болох бизнес санаануудыг хүргэж байна. 

Сургалтын төв 

Жилийн төлбөр нь олон сая төгрөгөөр хэмжигдэх нийслэлийн хамгийн шилдэг дунд сургуулиуд энэ орчимд байршдаг. Тэгэхээр хүүхдэд зориулсан сургалтын төвүүд Суруга Центрт байршвал тохиромжтой биш гэж үү? Төгөлдөр хуурын дугуйлангаас эхлээд уран зураг, утга зохиол, янз бүрийн хэлний дугуйлан байх боломжтой. Ганцхан гэрлэн дохиогоор зам гараад л, хүүхдүүд алхаад орчих боломжтой гэдэг нь хамгийн том давуу тал нь юм.  

Оффис

Хэрэв та оффис худалдан авах гэж буй бол Суруга Центрийг сонирхоод үзээрэй. Замын цагдаагийн шинэ гүүр ашиглалтад орсноор хотын төв рүү хялбар явах боломжтой. Тэгээд ч ажил, гэр, хүүхдийн сургууль гэх гурвалжин ойр тусмаа их хотын түгжрэлд цаг бага зарцуулна.

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Орчны танилцуулга | Маршалын гүүр

Дашрамд хэлэхэд, Суруга Центрт талбай худалдан авахыг хүсвэл үл хөдлөх хөрөнгийн мэргэшсэн Oly.mn порталын 7710-5252 дугаарын утсаар холбоо бариарай. 

Хувийн эмнэлэг 

Хүүхдийн эсвэл шүдний эмнэлэг байгуулахад маш тохиромжтой байршил. Хувийн сургуулийн бүсэд байршдаг учраас хүүхдээ үзүүлэх гэсэн ээж, аавууд энэ хавьд зөндөө бий. Эсвэл дотор, эмэгтэйчүүд гэх мэтээр төрөлжсөн эмнэлэг байгуулах боломжтой. Ойр байрших өрхийн эмнэлэг байдаггүй учраас маш том зах зээл. 

Йог, спиннинг гэх мэт спорт төв

Зарим ээж хүүхдээ сургуульд нь өглөө өгчихөөд тарахыг нь хүлээж суудаг. Тэгвэл энэ зуур йог, спиннинг зэрэгт яагаад явж болохгүй гэж. Яг энэ хэрэгцээг хангах спортын ямар нэг төв Суруга Центрт үйл ажиллагаа явуулж болно. Хүүхдээ ч хүлээнэ, эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт ч хийнэ.    

Гэрэл зургийн тайлбар: Шангри-Ла Төв

Банкны салбар 

Санхүүгийн үйлчилгээ авахын тулд хотын төв орох шаардлагагүй гэх мессежийг энэ орчимд амьдардаг хүмүүст өгөөрэй. Ойр орчимд нь өрсөлдөгч байгууллага үйл ажиллагаа явуулж эхлээгүй боломжийг ашиглаад банкны шинэ салбар энд байршуулж болох юм. 

 

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: