Сарсаас үлдсэн сургамж | Хятадын үл хөдлөхийн салбарт Covid-19 хэрхэн нөлөөлөх вэ?

3-р сар. 12, 2020, 3:28 p.m.

  • Хонконгийн үл хөдлөхийн салбар удахгүй уналтад орох хүлээлттэй байна. Харин эх газрын Хятад дахь оффисын эрэлт эргэн сэргэж магадгүй 
  • Аюулгүй ажиллагаа болон үл хөдлөхтэй холбоотой бусад технологийн бизнесүүдийн эрэлт нэмэгдэнэ

Гэрэл зураг: Associated Press

Covid-19 вирусын тархалт гаараад хэдэн долоо хоног өнгөрч байна. Энх тунх, аюулгүй байхын тулд хувь хүнээс эхлээд бизнесүүд анхаарч байх зуур үл хөдлөхийн бизнест ойрын болон дунд хугацаанд ямар нэг үр дагавар гарах нь тодорхой болоод байна. 

Тэгвэл 2003 онд дэгдсэн Сарсын тархалтын дараа үл хөдлөхийн салбарт өрнөсөн нөхцөл байдлыг эргэн санах нь ойрын хугацаанд биднийг юу хүлээж байгааг ойлгоход дөхөм болох юм. 

Богино хугацаанд Хонконг болон эх газрын Хятадын үл хөдлөхийн салбарт эдийн засгийн ямар нөлөөлөл үзүүлэх нь чухал асуулт хэвээр байна.

2003 оны хоёрдугаар улиралд эдийн засгийн идэвхижил хүнд байдалд орсон. Гэхдээ мөн оны гуравдугаар улирлаас эхлэн эх газрын Хятад болон Хонконгийн эдийн засаг Сарсаас өмнөх үеийн өсөлтийг үзүүлсэн юм. 

Тэгэхээр өнөөгийн Covid-19 вирусын дэгдэлтийн дараа эдийн засаг огцом өсөх хандлагатай байж магадгүй. 

Үйлчилгээний талбай болон оффисын эрэлт нэмэгдэж магадгүй. Гэхдээ оффисын түрээсийн төлбөр буурах хүлээлт Covid-19 вирусын тархалт эхлэхээс өмнө ажиглагдсан. Одоогийн нөхцөл байдлаас шалтгаалж бизнесүүд үл хөдөхтэй холбоотой шийдвэр гаргалтаа түр хойшлуулж байна. Мөн үйл ажиллагааны өртөг болон бизнес төлөвлөлтөд дахин анхаарч байна. 

Тайлбар: 2003 онд Сарс Хонконгийн эдийн засагт хэрхэн нөлөөлсөн бэ? 

Сарсын дэгдэлтийн дараа Хонконгийн оффисын түрээс түүхийн хамгийн доод түвшинд хүрсэн. Өнөөгийн нөхцөлд харин оффисын түрээсийн үнэ буурсаар байгаа юм.

Эх газрын Хятадад ч нөхцөл байдал ижил байна. Гэхдээ Covid-19 вирусын тархалтыг хазаарлаж чадвал оффисын эрэлт дахин сэргэх төлөвтэй. 

Үл хөдлөхийн салбарт технологийн хэрэглээ нэмэгдэнэ

Дээр дурдсан шууд нөлөөллөөс гадна Covid-19 вирусын тархалт нь үл хөдлөхийн салбарт технологийн хэрэглээг нэмэгдүүлэх хандлагатай байна. Тухайн үл хөдлөх хөрөнгийн тодорхойлолт, чанарын талаар худалдан авагчид илүү нарийвчлан судлах хүлээлттэй байгаа юм. 

Халдварт өвчин дэгдэж буй учраас хувийн болон олон нийтийн эрүүл ахуйн стандартын ач холбогдол эрс өсөж байна. Үүнийг үл хөдлөх хөрөнгийн менежментэд ч нэвтрүүлэх хэрэгтэй юм. 

Жишээлбэл, барилга байгууламжийг стандартад нийцсэн агааржуулалт, шүүлтүүрийн системтэйгээр барих зайлшгүй шаардлагатай болж байна. Ажил олгогчид ажилчдаа эрүүл, аюулгүй орчинд ажиллуулах үүднээс энэ төрлийн шалгуурыг нэлээн өндөрт тавих болно. Гэрээс ажлаа хийх гэх мэт бизнесийн тасралтгүй төлөвлөлтөд улам ч анхаарлаа хандуулах болно. 

Дээр дурдсан нөхцөл байдлаас шалтгаалан технологийн бизнесүүдтэй үл хөдлөх хөрөнгийн бизнесүүд хамтран ажиллах шаардлага бий болж, эрэлтийг нэмэгдүүлэх хандлагатай юм. Үүнээс гадна өгөгдөл хадгалах, дата төвийн эрэлт нэмэгдэх хандлагатай байна. 

Проптекийг хурдтай нэвтрүүлэх шаардлага ч гарч ирнэ. Засгийн газар болон газрын эздийн зүгээс ажлын байр дахь аюулгүй байдлыг сайжруулах технологийн дэвшлийг эрэлхийлэх болно. Үүнд робот, интернетийн зүйлс, big data болон бусад зүйлс хамрагдана. 

Робот технологи: Оффис, худалдааны төв болон эмнэлэгийн барилга зэрэг олон нийтийн барилга, байгууламжид ариутгал, цэвэрлэгээ хийх, хүргэлтийн үйлчилгээ үзүүлэх робот, техник хэрэгслийн эрэлт нэмэгдэж магадгүй. 

Интернетийн зүйлс: Барилгын менежмент хийдэг компаниуд ариутгал, цэвэрлэгээ хийх болон хяналт сайжруулахад тус болох интернетийн зүйлсийг ашиглах эрэлттэй байна. 

Эх сурвалж: South China Morning Post

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: