Гэртээ засвар хийх гэж буй хүмүүст Анунаас өгч буй интерьерийн зөвлөгөө

12-р сар. 23, 2019, 11:09 a.m.

Та гэртээ засвар хийх талаар бодсоор л байна уу? Юунаас, хэрхэн эхлэхээ мэдэхгүй байгаа бол Анунаас өгч буй өнгөний хүрдийг ашиглаж хийсэн интерьерийн зөвлөгөөг сонирхоод үзээрэй. Өнгөний хүрдийг оновчтой хослуулбал мэргэжлийн дизайнераар гэрээ тохижуулуулсан мэт харагдана.

 

 

 

1. 60/30/10 

Энэ бол таны заавал мэдэх ёстой харьцаа юм. Өрөөнй хослол гаргахдаа ихэвчлэн гурван өнгө сонгодог бөгөөд өрөөний зонхилох өнгө 60, туслах өнгө 30, үлдсэн 10 нь чимэг өнгө байвал хамгийн зохимжтой. Энэ зарчмыг баримталснаар өнгөнүүд хоорондоо өрсөлдөж, эрээлжлэхгүй. 

  • 60% бүдэг ягаан
  • 30% гүн номин ногоон 
  • 10% шар 

2. Ямар өнгө зохицохыг цэцэг тавьж мэдэх 

Ямар өнгөөр өрөөгөө тохижуулахаа мэдэхгүй байвал сонирхож буй өнгөнийхөө дагуу амьд цэцэг аваад үзээрэй. Өрөөнд тань зохицох эсэхийг хялбар мэдэх боломжтой. 

3. Эсрэг өнгөний хослол 

Өнгөний хүрд дээр эсрэг байрлалтай өнгөнүүдийг сонгон өрөөгөө тохижуулаарай. Маш энгийн, өвөрмөц хэрнээ өрөөг өвөрмөц, өнгөлөг харагдуулна. Хоёр өнгө сонгосон тохиолдолд нэмж завсарын өнгө оруулаарай. 

  • 60% саарал 
  • 30% хөх ягаан 
  • 10% шар

Бодит амьдрал дээр ингэж харагдана. 

4. Эсрэг өнгө тархсан хослол 

Энэ хослол нь өрөөг илүү баялаг харагдуулна. 

  • 60% хөх
  • 30% улбар шар
  • 10% час улаан 

Бодит амьдралд иймэрхүү харагдах аж. 

5. Аналог өнгөний хослол 

Энэхүү хослолыг сонгосноор өрөөг илүү онцгой, чамин харагдуулна. 

  • 60% гүн номин ногоон 
  • 30% гүн тод ногоон 
  • 10% шар 

Бодит амьдралд ийм харагдана. 

6. Нэг өнгөний дагнаас

Нэг өнгөөр дагнан тохижуулах нь өрөөг энгийн хэрнээ мэргэжлийн интерьер дизайнаар тохижуулсан мэт харагдана. 

  • 60% бүдэг ягаан 
  • 30% цагаан 
  • 10% Ягаан алт 

Бодит амьдралд ингэж харагдана. 

7. Эсрэг гурвал өнгөний хослол 

Эсрэг гурвал өнгөний хослол нь өнгөний хүрд дээр хоорондоо ижил зайтай байрласан өнгөнүүдээр хослол гаргахыг хэлнэ.

  • 60% хөх
  • 30% улаан 
  • 10% шар

Бодит амьдралд ингэж харагдана.

Эх сурвалж: Анун

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: