60-30-10 дүрэм гэж юу вэ? Хэрхэн баримтлах вэ?

10-р сар. 7, 2021, 12:09 p.m.

60-30-10 дүрэм гэж юу вэ? Хэрхэн баримтлах вэ?

Та өрөөгөө тохижуулахдаа "60-30-10 "дүрмийг баримтлаарай. Энэ дүрмээр үндсэн өнгө нь 60%, хоёрдогч өнгө 30%, тодруулагч өнгө 10% байх  бөгөөд ингэснээр интерьерийн шийдэл хялбар болох төдийгүй, өнгөний зохицолд санаа зовох шаардлагагүй болох юм.

60-30-10 ДҮРМИЙГ ХЭРХЭН БАРИМТЛАХ ВЭ?

  1. Үндсэн өнгө 60%

Өрөөний үндсэн өнгө 60% байна. Жишээлбэл зочны өрөөний хана, хивс эсвэл шалны өнгө, буйдан зэрэг нь үндсэн өнгө байж болно.

  1. Хоёрдогч өнгө 30%

Хоёрдогч өнгө нь үндсэн өнгийг маш тодруулж өгдөг төдийгүй үндсэн өнгөтэй хосолж, интерьерийг илүү амьд болгодог.  Хөшиг, сандал, орны даавуу, эсвэл явган хана зэрэг туслах элементүүдэд илүү тохиромжтой.

  1. Тодруулагч өнгө 10%

Үндсэн өнгө, хоёрдогч өнгөд хүч нэмэхээр тодруулагч өнгийг 10% оруулж өгдөг. Жишээлбэл зочны өрөөнд дэр, гэрийн чимэглэлийн декорууд, уран баримал, унтлагын өрөөнд орон дээрх давхар дэр, орны хажуу ширээн дээр байрлах дэнлүү, лаа зэргийг тодруулагч өнгөөр тохижуулбал зохимжтой.

Та шинэхэн орсон сууцаа, эсвэл гэрийнхээ интерьерийг өөрчлөхөөр төлөвлөж байгаа бол бидний хүргэж буй өнгөний зөвлөгөө мэдээлэл танд хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.

     Манай гэрийн интерьерт ямар зураг декор илүү зохимжтой вэ? Гэж асуудаг хэрэглэгчдэдээ зориулан бид өнгөний тоннд тохирсон танай гэрт хамгийн чухал декорын үүрэг гүйцэтгэдэг ханын зургуудыг санал болгож байна.

  • Тайван зохистой хэв маяг

Зөөлөн, тайван орчныг бүрдүүлэхийн тулд саарал, бор шаргал үндсэн өнгийг ашиглан, тухайн орчныг тодруулахын тулд бараан өнгийг уусгах хэрэгтэй.

Та хооллох хэсэг, гал тогооны өрөөгөө энэ хэв маягаар гэрээ тохижуулсан бол 100% тосон чимэглэлийн аргаар зурагдсан "Cactus flower" зургийг санал болгож байна.

Бэлгэдлийн хувьд кактус ажлын өрөө, хооллох хэсэг гал тогооны хэсэгт байрлуулснаар айл гэрт байрласнаар хар цагаан хэл амнаас хамгаалдаг хэмээн үздэг аж.

Хэмжээ: 80*120*3.5

  • Пастел өнгө

Сүүлийн жилүүдэд пастел өнгө трэнд болоод буй билээ. Mint ногоон, ягаан өнгө нь хоорондоо маш сайн зохицдог төдийгүй хар бараан өнгө нэмэхээр тэнцвэртэй харагддаг байна.

Та иогийн төв, амралтын өрөө, зочны өрөөгөө пастел өнгөөр тохижуулсан бол 100% тосон чимэглэлийн аргаар зурагдсан, бурхан багшийн амарлингуй төрхийг илэрхийлсэн "Yoga Buddha" зургийг санал болгож байна.

Хэмжээ: 100x150x3.5cm

УЛБАР ШАР, ЯГААН ӨНГӨНИЙ ХОСЛОЛ

Тод өнгөнд дуртай бол улбар шар, ягаан өнгийн хослолыг ашиглах нь өнгөлөг, орчин үеийн хэв шинжтэй болоход тань туслах болно.

Япончуудын амьдралын хэв маягаас үүдэлтэй Зен хэв маяг нь энгийн байхад чиглэдэг. Зен хэв маяг нь энгийн хэв маягийг эрхэмлэдэг ч гэрт өнгө нэмэх декоруудад онцгой ач холбогдол өгдөг байна.

Үүнд буддаг илэрхийлсэн баримал, ханын зургийг сонгохдоо хүний дотоод амар амгаланг илэрхийлдэг хэмээн үздэг аж.

#TIPS

Ажлын өрөө, зочны өрөө, Иогийн өрөөнд тохирох зен арт хэв маягийн буддаг санал болгож байна.

Улаан хүрэн, цагаан өнгөний уусгалттай тул Монголчууд бидний түгээмэл ашигладаг цагаан, цагаан цэнхэр, саарал өнгийн хананд тавихад тохиромжтой.

Хэмжээ - 120*100*3.5

  • Дулаахан зоримог орон зай

  • Гүн цэнхэр өнгийн интерьерийн хэв маяг 

Цагаан саарал, гүн цэнхэр, бор өнгийн хослол нь ихэвчлэн гал тогоо, хооллох хэсгийг тохижуулахад маш өвөрмөц, тансаг орон зайг бүрдүүлэхэд тусална.

Цэнхэр шар, цагаан өнгөөр голчлон зурсан абстракт бүтээл нь цагаан саарал, цулгуй ханан дээр маш зохимжтой.

Хэмжээ: 90*120*3.5

Та гэрийнхээ интерьерт өөрчлөлт хийх, эсвэл шинэ сууц авахаар төлөвлөж буй бол интерьерийнхээ шийдэлд 3 хүртэлх өнгийг өнгөний дүрмийг баримтлан сонгоорой.

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.