2021 оны дотоод засал чимэглэлийн шинэ чиг хандлага

1-р сар. 29, 2020, 5:23 p.m.

Байшин, орон сууцны дотоод засал чимэглэлийг хийх нь зугаатай ажил санагдахын хажуугаар өөрийн орон зайг тохь тухтай, сэтгэл татам болгохыг хүсэж байна уу. Тэгвэл орчин үеийн дотоод засал чимэглэлийн олон санаа, дизайны чиг хандлагыг танд толилуулж байна.
 
   
Бага байх тусам илүү тухыг мэдрүүлнэ
 
Хэрэв та загварлаг орчин үеийн интерьерийг бий болгохыг хүсэж байгаа бол ямар зүйлийг хасах, юуг үлдээх, өөр ямар элемент чухал, эсвэл хэрэгцээгүй болохыг өөрөөсөө асууж, хэрэгцээт зүйлсээ эрэмбэлэн түүнийхээ дагуу бүх зүйлсийг дэс дараалан хийгээрэй.
 
 
Та үүндээ тууштай байх ёстой бөгөөд хэдэн сар тутамд өрөө бүрийг эргэн нэг шинэ нүдээр ажиглаарай. Танд илүү хялбар болгох зүйлс байгааг олж харах нь дамжиггүй. Таны гэрт бүх эд зүйлс цэвэрхэн байхаар, мөн бүгд өөр өөрийн онцгой байх тийм газрыг сонгож байрлуулаарай. 
 
Тиймээс их тооноос илүү чанарыг эрхэмлэн цаг хугацааны шалгуурыг давж гарах сонгодог бүтээлүүдэд хөрөнгө оруулах нь зүйтэй. Загварын эд зүйлс дэх импульс эв худалдан авалт нь орчин үеийн хэв маягт нийцэхгүй. Өдөр тутмын хэрэглээнд тэсвэртэй, цаг хугацааг давах  чанарыг сонгоорой.
 
 
Нордик болон Япон хэв маягийн нийцэл
 
Скандинав болон Япон хэв маяг ерөнхийдөө энгийн болон минималист хав маягийн бөгөөд хэрэгцээг бүрэн хангахуйц байдаг.  Энэ хэв маягийн загваруудыг Japandi загвар гэж нэрлэх ч бий. Цагаан өнгө нь илүү давамгайлсан, байгалийн мод, чулуу гэх мэт органик хэлбэрээр чимсэн 50-д оны Нордик болон Японы агуу дизайнеруудын гол шинж чанарыг агуулсан хандлага юм. 
 
 
Тав тухыг мэдрүүлсэн, байгалийн гэрэл  уужим орон зай, тавилгын хувьд шулуун, нарийн шугамыг илүүд үзсэн, уламжлалт хэв маягийг орчин үеийн загвартай хослуулан хүний энгийн хэрэгцээг хангах дизайн уг загварын илрэл юм.
 
Та бол онцгой нэгэн
 
Сүүлийн үед интерьер дизайн, гоёл чимэглэлийн чиг хандлага нь орон зайг өвөрмөц болгоход чиглэжээ. Өөрөөр хэлбэл, нийтлэг чиг хандлагад эсвэл мэргэжилтнүүдийн сүүлийн үеийн чиг хандлагын талаарх зөвлөгөөнд баригдахгүй зөвхөн хувь хүн өөрийн онцлог хэв маягт тохируулан өөрийн орон зайг бий болгох болсон.
 
 
Өөрийнхөө бүтээлч сэтгэлгээг дэмжин, үзэл бодлоо илэрхийлэх орон зайг бүрдүүлэх нь загварын гол хэв маяг болжээ.
  
Жишээлбэл, байгалиас санаа авсан энгийн, шулуун шугам, дизайны элементүүд бүхий хуучны хэв маягтай загвар нь илүү дулаан байдлыг танд мэдрүүлэхээс гадна нэгэн зэрэг орчин үеийн шинж чанарыг хамтад нь агуулах боломжийг олгодог.
 
20-р зууны үеийн сонгодог загварын хэв маяг, гар аргаар хийгдсэн тавилга, хувийн орон зайн илэрхийлэл зэргийг нэгтгэн шинэлэг зүйлээ хуучинтай нь төгс хослуулан өөрийн онцлогтой зориулсан өвөрмөц интерьерийг бий болгоорой.
  
Өнгө
 
 
Сүүлийн хэдэн жилийн туршид цагаан өнгө номын шкаф, шүүгээнд ноёрхсон бол одоо бараан өнгө эргэн ирж, мөн л байгалийн модон тавилгууд эргээд трэнд болж байгаа аж. Иймд бараан өнгийн номын сангийн тавилга танай гэрийг сонгодог хэв загвартай, сүрлэг харагдуулахаас гадна ногоон ургамлуудтай төгс зохицож өгдөг том давуу талтай. Гүн бор өнгийн байгалийн модон номын тавиур нь гэрийн орчин ахуйд тайван уур амьсгал бий болгож өгнө.
 
Саарал болон Шаргал өнгө
 
Энэхүү өрөөний гол төв нь шоколадны өнгө бүхий буйдан ба тохь тухтай харагдахаас гадна арын ханатай гайхалтай зохицсон харагдаж байна. Өрөөний ерөнхий төвийг сахисан саарал өнгө цонхоор дамжин орж ирж буй байгалийн гэрэлтэй өрөөний буланд байгаа модны хамтаар төгс зохицол бий болгосон байна. 
 
 
Энэ нь энгийн юмсыг ашиглан өрөөг чимэглэх явдал юм. Котемпрари (орчин үеийн) засал чимэглэлд өнгө голлох үүрэг гүйцэтгэдэг ба жижиг өвөрмөц хэв загварыг байгалийн цэвэр гоо үзэсгэлэнтэй хослуулж өгснөөр төгс орчинг бий болгодог байна.
 
Өнгөний зохицол
 
Даруу өнгөнүүд өнөөгийн дүрмийг бий болгож байна. Яагаад гэж үү? Даруу өнгөнүүд цэвэр цэмцгэр байдлыг илтгэх бөгөөд гайхалтай тайван мэдрэмжийг өдөөдөг. Гэхдээ энэ нь бид тод өнгөнд бууж өгөх ёстой гэсэн үг биш юм. Шар өнгө нь илүү дулаан төрхийг өгдөг бол цэнхэр өнгө нь илүү юмыг тодруулдаг тул тодорхой элементүүдийг тодотгохын тулд ашигладаг.
 
  
Хэрэв та бага зэргийн тод өнгө оролцуулахыг хүсч байвал өрөөний ерөнхий даруу өнгөтэй зохицох хөрслөг бор, цэнхэр эсвэл ногоон өнгийг сонгохоо мартуузай.
 
Хана, цонхны тавцан, ор дэрний чимэглэл эсвэл бусад гоёл чимэглэлийн зүйлсийг байгалаас өдөөгдсөн өнгийг илүү ашиглаарай. Төвийг сахисан өнгөнүүд нь дотор засал чимэглэлд илүү нийцдэг ба байгалийн өнгө төрхийг илтгэдэг. Цэнхэр өнгө нь ус, тэнгэрийн адил таны сэтгэлийг сэргэнэ. Шаргал өнгө нь нарны гэрэл цэцгийг гэрэлтүүлэх мэт мэдрэмжийг төрүүлдэг.
  
Байгалийн өнгө төрх буюу байгаль эхээс үүдэлтэй материал
 
Байгалийн эдгээр элементүүдийг бид өөрсдийн амьдарч буй орчиндоо хэрхэн авчрах вэ? Хамгийн сайн арга бол тэдгээрийг өөрсдийн амьдарч буй орчинд бий болгох. Мэдээж хэрэг орчиндоо ургамал байрлуулж болно, гэхдээ энэ нь цорын ганц хийх зүйл биш бөгөөд та дотоод засал чимэглэлдээ байгальд байдаг бусад элементүүдийг ашиглаж болно: чулуу, мод, далайн хясаа, наран шарлагын газрын элс, мод эсвэл сүрэл. Хэрэв танд бодит элемент байхгүй бол та эдгээр элементүүдийн зураг байдлаар өрөөндөө бий болгож болох юм. 
 
 
Нэхмэл, ротан, маалинга, жут зэрэг янз бүрийн бүтэц, хийц бүхий байгалийн утаснууд нь маш сайн сонголт юм. Гэртээ тайван амгалан тайван байдлыг бий болгохын тулд та эдгээр материалыг тавилга, хивс, сагс, чийдэн гэх мэт гоёл чимэглэлийн хэрэгслүүдээр сонгож болно.
 
Байгалийн цэвэр модоор хийсэн шал хий. Мод, үйсэн эсвэл хулс шал нь хиймэл шалнаас хамаагүй илүү дулаан, тохь тухыг мэдрүүлэх болно. 
 
Байгалын интерьерийн элемент эргэлзээгүй анхаарал татдаг учраас өдөр тутмын амьдралд нэгтгэх нь амин чухал ач холбогдолтой юм. Том хотуудын амьдрал нь биднийг байгалийн элементтэй шууд харьцуулахаас тусгаарладаг ба үүнийг гүйцэлдүүлэхийн тулд тэдгээрийн өөрийн амьдрах орчиндоо бий болгоно гэсэн үг юм.  Дотоод засал чимэглэлийн бас нэг чиг хандлага нь цэцэгс, ургамал, амьтны хэвлэмэл чимэглэл юм.
 
 
Дулаан хивс нь дээр байрлах олон дэр тавьсан гар амраагчтай сандлаас илүү тохь тухтай зүйл байхгүй. Хажууд нь жижиг модон ширээн дээр хэдэн цэцэгтэй ваарыг тавьчихвал тохь тухтай сууж алжаал тайлж болох булан бий боллоо л гэсэн үг. 
 
 
Мод, цэцэг ийн үнэр нь Байгалийн цэвэр анхилуун үнэрийг мэдрүүлдэг. Бороо, салхи эсвэл далайн эрэг дээрх чимээг тансаг алжаал тайлах газруудад хэрэглэгддэг нь таныг тайвшруулж  байгальтайгаа зохицох мэдрэмжийг төрүүлдэг. Та гэртээ ч энэ аргыг ашиглаж болно. Эцэст нь хэлэхэд экологийн гаралтай буюу хүний биед хоргүй ор дэрний даавуу, алчуур, эко будгаар будагдсан ханын зураг чимэглэл тэр ч бүү хэл цэвэрлэгээний эко бүтээгдэхүүн сонгох хэрэгтэй. . Ингэснээр та илүү байгальд ойртож байгаль дэлхий ч танд талархах болно.
 
Эх сурвалж: Bocote Luxury Furnishing 
  

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: