Онлайн ертөнцөд маркетингаа хэрхэн үр дүнтэй хийх вэ гэх асуултад маркетер бүр өөрийн туршлагаар хариулах байх. Тэгвэл үл хөдлөх хөрөнгийн мэргэшсэн портал Oly.mn-ий маркетингийн баг дижитал ертөнцөд амжилттай маркетинг хэрхэн явуулах талаарх туршлагаа барилгын салбарынхантай хуваалцлаа.
Монголын Барилгын Үндэсний Ассоциацитай хамтран зохион байгуулсан эл сургалтын үеэр доорх сэдвийн талаар ярилцсан юм.
- SEO and SEM
- Retargeting
- Subscription publicity
- Analytics
ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Oly.mn-ээс таны үзэх ёстой 8 контент
Мөн сүүлийн үеийн маркетингийн чиг хандлагын талаар ч ярьсан. Монголын нөлөө бүхий барилгын компаниудын VR шоурүүмийг ч Digital Marketing Workshop арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүмүүст үзүүлсэн юм. Түүнчлэн салбартаа танигдаж, зорилтот зах зээлдээ хүрэх хамгийн хүртээмжтэй зам болох сайн контентыг хэрхэн бэлтгэх талаар ч ярилцсан юм. Жишээлбэл, уг арга хэмжээнд ирсэн хүмүүс 360 аяллыг нэлээн сонирхож байсан юм.
Тайлбар: Шинэ Яармаг цогцолбор хороолол, 360 аяллын зураг
Digital Marketing Workshop-ийн үеэр авсан зарим зургийг хүргэж байна.
Үл хөдлөх хөрөнгийн мэргэшсэн Oly.mn порталын фэйсбүүк хуудаст ЭНД дарж хандаарай. Мөн 7710-5252 дугаарын утсаар холбоо барьж болно.