Зайсан, Арцатын аманд байр авбал 1000, оффис авбал 3000 төгрөгийн татвар төлж магадгүй

4-р сар. 20, 2020, 10:25 a.m.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах санал өргөн барьжээ. Тодорхой хэлбэл, Зайсан, Арцатын ам зэрэг дархан цаазат Богдхан уулын нутаг дэвсгэрт үл хөдлөх эзэмшигч иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүн үл хөдлөхийн ам метр тутамд 1000, бусад өмчийн хэлбэрийн аж ахуйн нэгжүүд ам метр тутамд 3000 төгрөгийн татвар төлөх утга бүхий санал юм.

Хуулийн төслийг бүрэн эхээр нь үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.

УИХ-д эл хуулийн төслийг яагаад өргөн барьж буй талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат дараах тайлбарыг өгсөн байна. 

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Орчны танилцуулга | Хан-Уул дүүрэг 

Эл хуулийн төсөл батлагдвал үл хөдлөх хөрөнгө эзэмшигч нь жил бүр үл хөдлөхийн албан татвар төлөх шаардлагатай болно гэсэн үг. Харин энэхүү хуулийн нэмэлт батлагдвал улсын төсөвт хэдэн төгрөгийн татвар төвлөрүүлэх нь хараахан мэдэгдээгүй байна.  

Эх сурвалж: www.parliament.mn


Мэдээтэй холбоотой санал хүсэлт байвал Oly.mn-ий 7710-5252 дугаарын утсаар холбогдоно уу. Мөн khulan.e@oly.mn мэйл хаягаар захидал илгээх боломжтой. 

 

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: