Шинэ жил тэмдэглэх модон байшинг хэрхэн олох вэ?

12-р сар. 2, 2019, 11:35 a.m.

Шинэ жилийн баяраа модон эсвэл дүнзэн байшинд тэмдэглэхийг та болон танай хамт олон хүсэж байна уу? Түрээсийн хаус хэрхэн олохоо мэдэхгүй байгаа бол доорх нийтлэлд анхаарлаа хандуулаарай. Мөрөөдлийн шинэ жилээ бодит амьдралд биелүүлэхэд тань туслах дөрвөн алхмыг хүргэж байна. 

Гэрэл зураг: MPA

1. Юуны өмнө яг хаана байрших хауст шинэ жилээ хийхийг хүсэж буйгаа тодорхой болгоорой. Өвлийн улирал учраас замаас эхлээд тооцох зүйл олон. 

Гэрэл зураг: Г.Уранзаяа

2. Фэйсбүүкээс хаусын зар хайх 

Олон нийтийн сүлжээнд зураг постлох нь хялбар учраас фэйсбүүкийн зарын групп идэвхтэй ажилладаг. Хаус түрээслэнэ гэх үгээр фэйсбүүкээс мэдээлэл хайхад Зуслангийн байшин түрээс, худалдаа гэх групп гарч ирнэ. Хаусаа хоногоор түрээслүүлдэг хүмүүс энд зар хийх нь элбэг. 

3. Oly.mn-рүү хандах 

Үл хөдлөх хөрөнгийн мэргэшсэн порталын хувьд Oly.mn-д хаусын зарууд бий. Түрээслэх, худалдах гээд бүх төрлийн зар байршиж байна. Жишээлбэл, Шарга морьтод байрлах доорх хауст шинэ жил тэмдэглэвэл гоё байгаа биз? Уг хаусын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай. Эсвэл 7710-5252 дугаарын утсаар холбоо барих боломжтой. 

Гэрэл зураг: Oly.mn

4. Google-ээс хайх 

Хамгийн сүүлд Google-ээс хайлт хийх алхамыг санал болгож байгаа нь учиртай. Эндээс олдох зарууд хугацааны хувьд хуучирсан байх магадлалтай. Гэхдээ хаус хэрхэн олох замыг ямартай ч танд зааж өгнө.

 

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: